Манай “дээрэмчид” бүр цагаандаа гарчихсан байсан юм байна шүү дээ. Халдвал хар халзандаа гэгчээр дэлхийн супер гүрэн Английн Ерөнхий сайдын дүүгийн Монголд оруулсан 19 сая ам.долларыг залилж авчихаад өнөөдрийг хүртэл өгөхгүй сууж байдаг.
Өнөөдөр хөл хорихоор зад шүүмжилнэ, хорихгүй болохоор бас зад шүүмжилнэ, вакцин хийхээр зүхнэ, хийхгүй болохоор бас зүхнэ. Тэгээд төр засгаа, УОК-ыг, Эрүүл мэндийн яамыг чухам яаж ажилла гээд байгаа ард түмэн юм бэ.
Хаалттай байсан Монголын хилийг гадна тивд нээлээ. Нөхцөл байдал гадна дотногүй хүнд байгаа ч гарцаагүй хүндэтгэх шалтгаантай бүх хүмүүст дэлхийн арван зүгт нисэхийг нь зөвшөөрлөө. Эрсдэл үүрээд иргэний эрх чөлөөгөө дээдэллээ. Коммунист улс биш байхын гайхамшиг нь энэ. Хууль, дүрэм журамаа дагаад дэлхий рүү нис. Энэ бол лав л хоёр хөршид хориотой байгаа эрх чөлөө. Их газрын гүнд, хэт их хоёр гүрний дундах ардчиллын баян бүрд Монгол улс гэдэг нь өөрөө энэ юм.
Бид ямар наран улсын иргэд шиг насан өндөр аав ээжээ уулын оройд аваачиж, нохой шувуунд орхидог үндэстэн биш. Бидний өвөг дээдэс басчиг фашист нам байгуулж явсангүй. Бидний өвөг дээдэс газар нутаггүй цагаачилж явсангүй. Сонгуулиар цагаан хуудас өгөөд л нэгнийгээ хорлоод байя гэдэг бодол нэг иймэрхүү ард түмэнд байдаг юм шиг байна.
Ерэн оны дараах хүнд он жилүүдэд Монголын нийгэм, эдийн засгийн амьдралыг хэрхэн авч явах үүргийг Дашийн Бямбасүрэн гуай хүлээж, Монголын арыг даасан бол, 2008 оны тэмцлийн хурц хэлбэрийн дараах Монголын хувь заяаг үндсэндээ Сү.Батболд дааж гарсан юм. Яг ингэж харж, ингэж ойлгох цаг одоо болжээ. Сү-гийн энэ үнэ цэнийг ард түмэнд сануулахгүй бол түүнийг барьж идэхэд бэлэн, нийгэмд муухай харагдуулах зорилготой бүлэглэл хэдүйн ажилдаа орж, гадна дотногүй үймүүлж эхэллээ...
Шинэ ертөнцөд бид хуучин үзэл санаа, хуучны арга барилаар амьдарч болохгүй. Шинэ ертөнцөд шинэ арга барил, шинэ оюун санаагаар амьдрах ёстойг түрүүнд хэлсэн. Тийм болохоор хамгийн ойрын боломжит хувилбар Ханбогдоо бид газрын диваажин болгож, өвөлдөө тэндээ бөөгнөрөн амьдарцгаадаг болох. Улмаар цаахна нь байгаа Номхон далайн эрэгт дулаан арал худалдаж авах ажлыг төр засаг, хөрөнгө чинээтэй хүмүүс хамтран хэрэгжүүлэх цаг болжээ. Тэгж чадвал тэнд нь Улаанбаатарт байр түрээсэлдэг шигээ, далайн эрэг дээр байшин түрээслээд, хөгшчүүлээ, үр хүүхдүүдээ утаа, хүйтэн хоёроос дайжуулан бие сэтгэл амар байлгах юм.