Түгжрэлийг бууруулахад онцгой нөлөөтэй Зайсангийн гүүр, Яармагийн гүүрний ажил эхлээд 30-40 хувьтай явж байна. Цаашлаад хувийн хэвшлийнхний маань эхлүүлчихсэн 45 ажил хотод байна. Тэдний эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэх санхүүгийн эх үүсвэр, дэм тус болохыг хотын зүгээс хичээж байна. Нийслэлийн зүгээс байгалийнхаа баялгийг ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах замаар шийднэ. Өнөө уурхайгаа л хэлж байна л даа, би.
Малыг хөлөөр нь гаргаж зарахыг эсэргүүцээд байгаа хэсэг хүмүүс нь хот суурингийнхан бололтой харагдах юм. Малчид бол заръя л гээд байдаг. Хот суурингийнхны энэхүү эсэргүүцэл нь хотод махны үнэ өснө гэсэн өчүүхэн бодол. Малын үнэ өсч, кг-аар байна уу, хөлөөр нь байна уу гаргаад, гайгүй үнээр зараад эхэлчихвэл “Хөөе, та нарын хот доторх олон том асуудал чинь шийдэгдэнэ”.
Дэлхий даяараа тахал, дайн хоёрт дөрлүүлж, хоёр хөрш маань голлох үүрэгтэй байгаа ийм цөвүүн цаг үед монголчууд бид өмнөх шигээ байгаад байж болохгүйг дэлхийн дарга ч санууллаа, дэргэдэх сэхээтнүүд маань ч хэлсээр байна.
Нийслэлийн өнөөдрийн удирдлагууд аль ч талаараа бидний 30 жил ярьж байгаа тулгамдсан асуудлуудыг шийдээд явж байгаа учраас энэ удаагийн ҮХНӨ-өөр Нийслэлийн Засаг дарга нь УИХ-ын гишүүн байх эрх зүйн чадамжийг бүрдүүлж өгөөд түүнээс ажлын үр дүн нэхэж сууя. Энэ бол Монголын нийслэлд том реформ болно.
Цаг хугацааны шалгуурыг хүлээхгүйгээр одоо хэлэхэд Л.Оюун-Эрдэнэ барьцаалагдаагүй улс төр хийж байна. Залуу улстөрчид дутуу хийж алдаа гаргах аюул байдгийг улс төр судлаачид бичдэг. Одоо Л.Оюун-Эрдэнэ дутуу сэрвэгнэж байж алуулах хэрэггүй. Зүгээр л гүйцэд хий... Наанаа зөөлөн мушийчихаад, цаанаа чанга зуурсан байдаг зан араншин чинь чамд тус болно. Харин энэ чинь Монголын заяанд хэрэгтэй зөв араншин юм даа...
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн ноцтой үгсийг мартаж болохгүй. Шударга бусын хонгилыг өрөгчид болох Монголын хуулийн байгууллагын толгой хүмүүс Сингапурт очиж “Дараагийн эзэн хэн байх вэ, бид яаж өөрсдийн албан тушаал дээрээ үлдэх вэ” гэхчлэн Монголын ардчилал, иргэдийн сонголтоос гадуур төр барьж тоглох, наймаалцах хуйвалдаан өрнүүлснийг Л.Оюун-Эрдэнэ нийгэмд хэлсэн.