Одоо УИХ, Засгийн газрын зүгээс анхаарлаа хандуулах ганц ажил бол долларын ханшийн өсөлт байна. Яг энэ цаг дор 1828 төгрөг болж дээш өгссөөр байгаа ам.долларын ханшийг хэрхэн барих, буулгах дээр онцгой төвлөрөх цаг нэгэнт болжээ. Үнэндээ ам.долларын ханшийн өсөлт энэ төр засгийн бүх ажлыг үгүй хийж, үнэ цэнгүй болгож байна.
#улстөр
#нийтлэл
Монгол Улс 60 сая малтай. Энэ их малынхаа махыг Оросод зарж ашиг олохоор боллоо хэмээн сүүлийн хэд хоног бид дээлэндээ багтахгүй сагсалзав биш үү. Сүүлийн 20 жилийн гол түншүүд болох Япон, Солонгос, Америк хүртэл жижигхэн харагдах шиг боллоо.
#эдийн засаг
#нийтлэл
Ерөнхий сайд нь огцорвол кабинет нь тэр чигээрээ огцордог нь хууль. Огцруулахын төлөө үнэндээ МАН, АН-гүй явж байна. МАН-аас УИХ-д суудаг 26 гишүүний зүгээс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах хуулийн төсөл өргөн барилаа. Эдгээр 26 дээр нэмэгдэж Ж.Батзандан, Л.Цог нар хүчээ өгөв. Ингээд 28-уулаа боллоо.
#улстөр
#нийтлэл
Эдийн засаг элгээрээ хэвтлээ, энэ улс орныг хэрхэн сэргээх вэ хэмээн толгойгоо гашилгаж суугаа юм бодтол эр эм хоёрын ажил хийж байгаа зургийг интернэтэд тараасан шигээ цагийг өнгөрөөж суугаа төрийн түшээг юу гэж ойлгох вэ.
#улстөр
#нийтлэл
Одоо Л.Оюун-Эрдэнийн барахгүй байгаа ганц зүйл бол Ковид байх. Бусад нь санаанд багтажээ. Тэгээд ийм хүн өөрөө л саналаараа огцордоггүй юм бол өөр яаж огцрох юм.
“Улс төрд ухаантнууд нь орохгүйгээс тэнэгүүдээр удирдуулж шийтгэлээ амсдаг” гэж дорнын нэгэн ухаантан хэлсэн байдаг юм.
#улстөр
#нийтлэл