Хангай

@khangai
59
нийтлэл
1,864,379
уншигдсан
683
сэтгэгдэл

Ухаантай хүмүүсийн үгийг санаж явахад илүүдэхгүй

Сонгууль ойртон нийтээрээ улс төржиж байгаа өнөө үед ухаантай хүмүүсийн ярьж, бичиж байсныг сануулахад илүүдэхгүй гэж бодож байна. Энэ зорилгоор миний бие өмнө нь түүвэрлэн нийтлүүлж байсан Монголын нэрт хуульч Б.Чимидийн ярьж, бичиж байсан зүйлүүдийн түүврийг дахин тавьж байна.
#чөлөөт цаг #нийтлэл

Анхны Сонгуулийн ерөнхий хороо

Шинэ Үндсэн хуулийн дагуу сонгуулийн ажлыг зохион байгуулахын тулд Улсын Бага Хурал 1992 оны 4 дүгээр сарын 10-нд “Сонгуулийн ерөнхий хороо байгуулах тухай” 18 дугаар тогтоол баталсан учир энэ жил сонгуулийн төв байгууллага байгуулагдсаны 25 жилийн ой болох гэж байна.
#улстөр #нийтлэл

Эрүүл биеийн соёл

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар нийт нас баралтын 1/3 нь хөдөлгөөний дутагдал, хэт таргалалтаас үүдэлтэй зүрх судасны өвчтэй холбоотой гэнэ. Сүүлийн үед маш хурдацтай газар авч байгаа чихрийн шижин өвчин мөн л хөдөлгөөний дутагдал, хэт таргалалттай холбоотой. Эцэст нь дэлхийн хамгийн баян хүний нэг Стив Жобс нас барахынхаа өмнө ямар ч мөнгөөр худалдаж авч болдоггүй зүйл бол эрүүл мэнд гэж бичсэнийг сануулахад илүүдэхгүй байх.

Парламент байгуулагдаж, Ерөнхийлөгчийн албан тушаал бий болж, Засгийн газар танхимын зарчмаар ажиллах болсон нь

Парламент байгуулагдаж, Ерөнхийлөгчийн албан тушаал бий болж, Засгийн газар танхимын зарчмаар ажиллах болсон нь

АНУ-ын Тагнуулын төв газрыг толгойлохоор томилогдсон хүнийг би таних юм билээ

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бичиж байгаагаас үзэхэд АНУ-ын Тагнуулын төв газрыг анх удаа мэргэжлийн дипломат хүн толгойлох болж байгаа юм байна. Ерөнхийлөгч Ж.Байден өөрийн твиттердээ түүнийг АНУ-д ямар аюул заналхийлэл тулгарч байгааг сайн ойлгодог “домогт дипломатч” учраас “би Элчин сайд У.Бернсыг ТТГ-ыг удирдахыг хүсч байгаа юм” гэж бичжээ.

“Багш юу гэх байсан бол”

Чимид багшаараа их сургуульд ном заалгаж, Шүүх яам, Улсын Бага Хурлын Тамгын газар, дараа нь Улсын Их Хуралд хамт байж их юм сурсан даа. Багшийнхаа итгэлийг алдахгүй гэж хичээх боловч тэр бүр санаанд нь хүрэхгүй бас зэмлүүлнэ. Гэхдээ нэг их загнаад байхгүй, харц үйлдлээрээ дургүйгээ илэрхийлнэ.