Жаргалсайхан

@jargalsaikhan
545
нийтлэл
28,622,092
уншигдсан
14,635
сэтгэгдэл

Элсэн цөлөөс дэлхийн хүчирхэг улс болсон замнал

Жижиг бутархай, ядуу тосгонуудаас бүрдэж, сувд түүх, загас агнуур, хасарваань ургуулах, тэмээ үржүүлэх болон худалдаа арилжаанаас хамааралтай байсан энэ нутагт 1950-аад онд газрын тос олдож, төдөлгүй дэд бүтэц байгуулж, өндөр хурдтай хөгжиж эхэлжээ. 1971 онд Их Британиас тусгаар тогтнож, долоон эмират нэгдэж, Шейх Заид бин Султан Аль Нахъяны удирдлага дор ажиллаж эхлэв. 1981 онд Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөл (GCC) байгуулагдахад АНЭУ нэгдэж, бүс нутгийн хамтын ажиллагаа, тогтвортой байдлыг хангахад оролцож иржээ. 1990-ээд оноос эхлэн аялал жуулчлал, худалдаа, санхүүгийн салбарыг хөгжүүлж эхэлсэн. Аялал жуулчлал, үндсэн хөрөнгө, санхүүгийн төвлөрөл, үсрэнгүй хөгжлийн тод жишээ бол өнөөгийн Дубай хот.

Дээд сургуулиудын зэрэглэл

Боловсрол, ялангуяа дээд боловсрол бол хөрөнгө оруулалт. Аливаа хөрөнгө оруу­лалтыг ирээдүйн ашгийг нь хүртэх зорилгоор хийдэг.
#нийгэм #нийтлэл

Эдийн засгаа "гэрт нь" эмчлэх нь

Уржигдар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрынхаа эхний 100 хоногийн ажлыг олон нийтэд тайлагнав.

Польшууд өнөөдөр

Польшийн түүх нь ард түмний тэсвэр, тэвчээрийн бодит илрэл. 966 онд Гүн Миешко нэгдсэн Польш улсыг байгуулжээ. Улмаар 1386-1572 онуудад буюу Ягеллоны хаадын үед, одоогийн Польш, Литва, Чех, Унгарын нутаг дээр Европын хүчирхэг улсын нэг болсон. 1569-1795 онуудад байгуулагдсан Польш-Литвийн Commonwealth буюу хамтын нөхөрлөлийн жилүүдийг ардчилал, соёлын хөгжлийн алтан үе гэдэг. Орос, Прусс, Австри гурав Польшийг 1772, 1793, 1795 онуудад дахин дахин хувааж ноёрхсон тул 123 жилийн турш Польш гэж тусгаар улс байсангүй. Польшууд 1918 онд тусгаар тогтнолоо сэргээсэн ба төдөлгүй дэлхийн хоёрдугаар дайн, коммунист үзэл суртлын дарамт зэрэг түүхэн сорилттой тулгарч тэдгээрийг даван туулж чадсан юм.

Номхон морь ноолоход амар

Хотын шинэ удирдлага замын ачаал лыг бууруулах “цогц” арга хэм жээ авч эхэллээ.
#нийгэм #нийтлэл

Мега төслүүдийн өгөөжийг яаж хэмжих вэ?

Гэтэл эдийн засгийг зөвхөн эцсийн хэрэглээ биш бас хөрөнгө оруулалт, хуримтлал буюу нийт зардал хөдөлгөж байдаг. ДНБ бол иргэдийн амьдралын түвшинг харуулдаг чухал үзүүлэлт боловч тодорхой хүчин зүйлүүдийг орхигдуулдаг. Хамгийн гол нь нийлүүлэлтийн холбоосны (supply chain) үнэ цэнийг (бас өртгийг ч гэдэг) оруулдаггүй буюу бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээхээс тээвэрлэх, бөөнөөр болон жижиглэн худалдах хүртэлх үе шатыг харуулдаггүй. Манайд ДНБ-ийг үйлдвэрлэлийн аргаар тооцохдоо нийт үйлдвэрлэлээс завсрын хэрэглээг хасдаг. Гэтэл тэр нийт үйлдвэрлэл (Нийт Үйлдвэрлэл, НҮ буюу Gross Output, GO) гэдэгт том жижиг бүх бизнесийн бүтээсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цэнэ орсон байгаа.