Саяхан танилцуулсан жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааны гүнзгийрүүлсэн дүн шинжилгээнээс харахад эрчүүдийн хүчирхийлэл үйлдэх гол нийгмийн эрсдэлт хүчин зүйл нь боловсролын түвшин доогуур, ажилгүйдэл ба ядуурал, зан үйлийн эрсдэлт хүчин зүйл нь архи согтууруулах ундааны хэт хэрэглээ байв. Мөн бусад эрчүүдтэй зодоон цохион хийх, гэр бүлээс гадуур харилцаатай байх нь ойр дотны хүнээ хүчирхийлэх бас нэгэн зан үйлийн эрсдэлт нөхцөл болж байна.
“Танай өвөг дээдэс олон янзын үзэл бодол, ахуй амьдралын туршлагыг холбон хослуулах онцгой ур чадварыг хөгжүүлж ирсэн. Энэ нь олон шашин зэрэгцэн оршиход ч мөн илэрч байв. Олон янзын ариун нандин зан заншил, уламжлалд өрөөл бусдыг хүндэтгэх үзлээр хандаж, эв эеийг сахиж ирснийг эртний нийслэл Хархорум хотод Христийн болон өөр олон шашны сүсэг мөргөлийн газрууд оршин байсан явдал гэрчилнэ. Ийм учраас, Та бүхэн оюун санааны болон шашин шүтэх эрх чөлөөнд хүрч, түүнийгээ Үндсэн хуульдаа дархалсан нь танай ард түмний хувьд жам ёсны зүйл гэлтэй.
МИАТ-ээс бусад тээвэрлэгчийг олон улсын бусад шугамд, орон нутаг, бүс нутгийн шугамд хуваарилах зарчмаар зохицуулахыг оролдсон нь агаарын тээврийн хүртээмжийг хумилаа.
Монголчуудыг дэлхийн хөрөнгийн далайтай холбосон анхны “суваг” нээгдсэнийг Монголын Хөрөнгийн биржийн (МХБ) бяцхан цанг цохин зарлав.
Боловсролын үндсэн зарчим нь мэдлэг, чадамж хосолсон иргэнийг "бүтээх" явдал юм.
Дарангуйлагч өөрийн давуу эрх, аюулгүй байдлаа хангах зорилгоор дайснуудыг тагнаж илрүүлэх, шийтгэх тусгай хүчний байгууллага бий болгож, бэхжүүлэн өргөжүүлдэг. Улс орноо айдас хүйдэст автуулснаар, хуулиас ангид, хязгааргүй бүрэн эрхэт “хаан” болж, хувь хүнийг тахин шүтэх үзэл бүрэн биелэлээ олдог. Эцэст нь эсвэл төрийн эргэлтээр зайлуулагддаг, зарим нь үхэн үхтлээ дарладаг.