Жаргалсайхан

@jargalsaikhan
545
нийтлэл
28,622,092
уншигдсан
14,635
сэтгэгдэл

Хөх хотын тэмдэглэл

Өмнөд Монгол бол 1.2 сая х.д.км талбайтай, Монгол, Орос улсуудтай хил залгадаг том нутаг. БНХАУ-ын өөртөө засах таван бүс нутгийн нэг нь. Хүн ам нь 24 сая, тэдний 4.0 сая нь Монголчууд. Байгалийн баялаг арвин, төмрийн хүдэр, нүүрс гэх мэт ашигт малтмал их, ялангуяа газрын ховор элементийн нөөцөөр дэлхийд тэргүүлдэг.

Эх орноо орхисоор л байна, тэгээд яах вэ?

ҮСХ-ноос 2023 онд БНСУ, АНУ, Япон, Казахстан, Чех, Австрали, БНХАУ, ХБНГУ, Швед, Франц, ОХУ, Турк, Австри, Швейцар, Их Британи болон бусад улсуудад зургаа болон түүнээс дээш сарын хугацаагаар оршин суугаа иргэдийн төлөөлөл болсон 1865 иргэний мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Тэдний 63 хувь нь эмэгтэй, 70 хувь нь дипломын болон дээш боловсролтой, 34 хувь нь ганцаараа, 40 хувь нь өрхийн 1-3 гишүүнтэйгээ хамт амьдардаг, 85 хувь нь оршин суух зөвшөөрөлтэй, 72 хувь нь ажил эрхэлж байгаа аж.

Эрдэнэбилэгизм III буюу Монголын төрийн завхрал

Улс төрийн түүхэн том наймаа 2024 оны сонгуулиар болох магадлал өндөр. Жишээ нь АН-ын Сүхбаатарын талбайн зүүн талд байсан байрыг Д.Эрдэнэбилэг худалдан авч буулгасан. Тус газар дээр өндөр ордон бариад өгье, бас сонгуулийн чинь бүх зардлыг хангалттай санхүүжүүлэх саналаас АН татгалзах уу? АН ялбал барьцаанд нь Эрдэнэтийн 49 хувийг түүнд буцааж өгөхийг амлах тохиролцоо хийх үү? МАН-д ч бас цаг эргэхийг хүлээж буй бүтэн фракц байгаа, тэд юуг яаж хэрхэн наймаалцахыг таашгүй.

Эмэгтэйчүүдээ хүчирхийлсээр байх уу?

Саяхан танилцуулсан жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааны гүнзгийрүүлсэн дүн шинжилгээнээс харахад эрчүүдийн хүчирхийлэл үйлдэх гол нийгмийн эрсдэлт хүчин зүйл нь боловсролын түвшин доогуур, ажилгүйдэл ба ядуурал, зан үйлийн эрсдэлт хүчин зүйл нь архи согтууруулах ундааны хэт хэрэглээ байв. Мөн бусад эрчүүдтэй зодоон цохион хийх, гэр бүлээс гадуур харилцаатай байх нь ойр дотны хүнээ хүчирхийлэх бас нэгэн зан үйлийн эрсдэлт нөхцөл болж байна.

ТӨМӨР НУДАРГАН ДОР

Дарангуйлагч өөрийн давуу эрх, аюулгүй байдлаа хангах зорилгоор дайснуудыг тагнаж илрүүлэх, шийтгэх тусгай хүчний байгууллага бий болгож, бэхжүүлэн өргөжүүлдэг. Улс орноо айдас хүйдэст автуулснаар, хуулиас ангид, хязгааргүй бүрэн эрхэт “хаан” болж, хувь хүнийг тахин шүтэх үзэл бүрэн биелэлээ олдог. Эцэст нь эсвэл төрийн эргэлтээр зайлуулагддаг, зарим нь үхэн үхтлээ дарладаг.

РОМЫН ПАПЫН АЙЛЧЛАЛ БА ҮР ДҮН

“Танай өвөг дээдэс олон янзын үзэл бодол, ахуй амьдралын туршлагыг холбон хослуулах онцгой ур чадварыг хөгжүүлж ирсэн. Энэ нь олон шашин зэрэгцэн оршиход ч мөн илэрч байв. Олон янзын ариун нандин зан заншил, уламжлалд өрөөл бусдыг хүндэтгэх үзлээр хандаж, эв эеийг сахиж ирснийг эртний нийслэл Хархорум хотод Христийн болон өөр олон шашны сүсэг мөргөлийн газрууд оршин байсан явдал гэрчилнэ. Ийм учраас, Та бүхэн оюун санааны болон шашин шүтэх эрх чөлөөнд хүрч, түүнийгээ Үндсэн хуульдаа дархалсан нь танай ард түмний хувьд жам ёсны зүйл гэлтэй.