Саяхан танилцуулсан жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааны гүнзгийрүүлсэн дүн шинжилгээнээс харахад эрчүүдийн хүчирхийлэл үйлдэх гол нийгмийн эрсдэлт хүчин зүйл нь боловсролын түвшин доогуур, ажилгүйдэл ба ядуурал, зан үйлийн эрсдэлт хүчин зүйл нь архи согтууруулах ундааны хэт хэрэглээ байв. Мөн бусад эрчүүдтэй зодоон цохион хийх, гэр бүлээс гадуур харилцаатай байх нь ойр дотны хүнээ хүчирхийлэх бас нэгэн зан үйлийн эрсдэлт нөхцөл болж байна.
Өмнөд Монгол бол 1.2 сая х.д.км талбайтай, Монгол, Орос улсуудтай хил залгадаг том нутаг. БНХАУ-ын өөртөө засах таван бүс нутгийн нэг нь. Хүн ам нь 24 сая, тэдний 4.0 сая нь Монголчууд. Байгалийн баялаг арвин, төмрийн хүдэр, нүүрс гэх мэт ашигт малтмал их, ялангуяа газрын ховор элементийн нөөцөөр дэлхийд тэргүүлдэг.
Шаардлагатай хөрөнгө, мөнгө босгох ажлыг юуны өмнө орон нутагт иргэд, аж ахуйн нэгжээс хураан авч буй татвар, төсвийн бусад орлогын наад зах нь гуравны нэгийг, тодорхой татварын талаас илүүг иргэдийнх нь мэдэлд үлдээх шаардлагатай болоод байна.
Бид Монгол банктай олон удаагийн яриа хийж, бичиг солилцсон. Монгол банк энэ үйл ажиллагааг хууль ёсны хэмээн хүлээн зөвшөөртөл Савада сан хувьцаагаа зарахыг зөвшөөрөөгүй. Үнийн санал амжилтгүй болсон, учир нь Монгол банк үнийн саналыг хүлээж авалгүй жил болсон. Тэр үед би бууж өгсөн. Хэдэн сарын дараа, Монгол банк энэ процессыг хүлээн зөвшөөрч, Савада сан хувьцаагаа зарсан.
Жижиг бутархай, ядуу тосгонуудаас бүрдэж, сувд түүх, загас агнуур, хасарваань ургуулах, тэмээ үржүүлэх болон худалдаа арилжаанаас хамааралтай байсан энэ нутагт 1950-аад онд газрын тос олдож, төдөлгүй дэд бүтэц байгуулж, өндөр хурдтай хөгжиж эхэлжээ. 1971 онд Их Британиас тусгаар тогтнож, долоон эмират нэгдэж, Шейх Заид бин Султан Аль Нахъяны удирдлага дор ажиллаж эхлэв. 1981 онд Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөл (GCC) байгуулагдахад АНЭУ нэгдэж, бүс нутгийн хамтын ажиллагаа, тогтвортой байдлыг хангахад оролцож иржээ. 1990-ээд оноос эхлэн аялал жуулчлал, худалдаа, санхүүгийн салбарыг хөгжүүлж эхэлсэн. Аялал жуулчлал, үндсэн хөрөнгө, санхүүгийн төвлөрөл, үсрэнгүй хөгжлийн тод жишээ бол өнөөгийн Дубай хот.
Эдүгээ улсын валютын нөөц 3 тэрбум ам.долларт хүрсэн, төсвийн алдагдал 2 их наяд төгрөгөөр, ЗГ- ын үнэт цаасны үлдэгдэл 1 их наяд төгрөгөөр тус тус буураад байна.