Саяхан Монгол, Орос, Хятад гурван улсын тинк танкуудын холбоо байгуулагдлаа. Ингээд гурван улсын төрийн тэргүүнээсээ авахуулаад судалгааны байгууллага хүртэл тогтмол уулзаж байх шат шатны механизм ерөнхийдөө бүрэлдэж байх шиг байна.
#эдийн засаг
#дэлхий дахинд
#нийтлэл
Хятадын өнгөрсөн зууны түүхээр аялая гэвэл “Зэрлэг хун: Хятадын гурван охин” бүтээлийг уншчих юм байна. Уран зохиолын маягаар бичсэн болохоор уншихад урсаад урамтай ч гэж жигтэйхэн.
#чөлөөт цаг
#нийтлэл
Хятад улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд 4.2 сая авлигач түшмэлээ баривчилж шийтгэжээ. Үүнээс 465 нь муж, яамны зэрэглэлийн түшмэд байж, манайхаар бол сайд, засаг дарга хавийн нөхөд. Тэр бүү хэл Улс төрийн товчооны гишүүд ч багтсан байдаг.
#дэлхий дахинд
#нийтлэл
Си Зиньпин эрх барих энэ хоёрхон жилийн хугацаанд л гэхэд хятадын гадаад бодлого эрс идэвхжиж ирж байна. Мэдээж хятадын бодлогын уламжлал, залгамжийг чанд барихын хажуугаар бас өөрийн онцлогтой гадаад бодлогын шинэ дүр төрхийг бий болгож байгаа хэрэг юм.
#дэлхий дахинд
#нийтлэл
Бээжинд ховорхон тохиох болсон хурц нартай цэлмэг өдөр Хятадын эртний нийслэл Си Ань хот руу хөдөллөө. Энэ хотыг аль хэдийнээс үзэхийг мөрөөдөж байсан болохоор богцоо үүрээд баяртайяа замд гарсан билээ. Си Ань 3000 жилийн тэртээгээс 13 династийн нүүрийг үзсэний хамгийн сүүлийнх нь 1000 жилийн өмнө тохиожээ.
#дэлхий дахинд
#нийтлэл
Хятадын дарга Си Зиньпин “Өнөөгийн Монгол, Хятадын харилцаа бол тус бүс нутгийн хамгийн эв зохицолтой харилцааны нэг болж чаджээ” хэмээн үнэлсэн байдаг нь зүгээр нэг хэлсэн бус. Си Зиньпиний гадаад бодлогод тулгарч байгаа том сорилтын нэг нь эргэн тойрны хөрш бүс нутагт нь урьд хожид тулгарч байгаагүй ээдрээтэй гүн гүнзгий өөрчлөлт гарч байгаа явдал юм.
#улстөр
#нийтлэл