Хайгуулын мэдээ

@haiguuliinmedee
31
нийтлэл
1,613,207
уншигдсан
331
сэтгэгдэл

Г.Бат-Эрдэнэ: Эпитермаль төрлийн ордууд эрс тэс ялгаатай нөхцөлд үүсдэг

Эрдэнэ Монгол ХХК-ийн ахлах геологич Г.Бат-Эрдэнээс эпитермаль орд, түүний төрөл, судалгаа болон манай оронд энэ төрлийн орд олдох боломж хэр байдаг тухай ярилцлаа. Тэрээр эпитермаль төрлийн ордын талаар судалсан туршлагатай геологич билээ.
#эдийн засаг #нийтлэл

“Рио Тинто” компанийн ерөнхий геологич Б.Очирхуяг: Дотоодын компанид ч бизнесийн тогтвортой орчин хэрэгтэй

“Рио Тинто Холдингс” компанийн ерөнхий геологич Б.Очирхуягтай ярилцлаа. Тэрээр гадны компанид ажиллаж өөрийн болон Монголын геологичдийн нэр хүндийг өндөрт өргөж яваа нэгэн. Б.Очирхуяг геологичтой ярилцаж суухдаа Монголынхоо бүхий л газар нутгаар явж үзсэнд нь бахархахын зэрэгцээ геологийн шинжлэх ухааныг Монголчууддаа яаж зөв талаас нь ойлгуулах вэ гэсэн асуултыг өөртөө тавьж байсан юм.
#эдийн засаг #нийтлэл

Д.Даваасамбуу: Бид ус их ашигладаг үйлдвэрлэлийн технологи руу хошуурвал Монгол үндэстэн тун амархан мөхнө

Саяхан “Ашигт малтмалын ордын хайгуул, нөөцийн тооцоо, нөөцийн ангилал” нэртэй номоо гаргасан Дэд доктор, геологич, минералогич Д.Даваасамбуу гуайтай ярилцлаа. Монголын ганц саалийн үнээ гэгдэж байсан Эрдэнэтийн ордын хайгуул, олборлолтод 30 гаруй жил ажилласан түүнээс нөөцийн ангилал, бодох аргачлалын талаар асууж тодруулсан юм.
#эдийн засаг #нийтлэл

Д.Ганболд: Манайх шиг жижиг улс өөрсдийгөө дэлхийн зах зээлээс стандартаар хязгаарласан нь буруу жишиг

Энэ удаагийн ярилцлагын зочноор Тефис майнинг компанийн гүйцэтгэх захирал Д.Ганболдыг урилаа. Тэрээр геологийн салбарт 25 жил ажилласан туршлагатай нэгэн бөгөөд сүүлийн 10 гаруй жилийн турш нүүрсний чиглэлээр дагнан ажилласан юм. Түүнээс чулуун болон хүрэн нүүрсний хайгуул, олборлолтын онцлог, технологийн ангилал, баяжуулалт, боловсруулалт, худалдааны талаар асууж сонирхлоо.
#эдийн засаг #нийтлэл

Гари Баллантайн: Монголын эрчим хүчний ирээдүй нь шингэн түлш

Австралийн иргэн Гари Баллантайн геологи хайгуулын чиглэлээр 23 жил ажилласан туршлагатай нэгэн. Австралийн “BHP BILLITON” зэрэг уул уурхайн томоохон корпорациудад ажиллаж байсан түүнийг дэлхийд коксжих нүүрсний төрлөөр “high class” геологич гэж үнэлдэг аж. Тэрээр 2010 оны долдугаар сараас эхлэн “Energy Resource” компанийн Геологи, Хайгуул хариуцсан захирлаж байгаа юм.
#эдийн засаг #нийтлэл

Г.Ухнаа: Геологийн судалгааны ажлыг итгэмжлэл хүлээсэн мэргэжлийн байгууллагуудад олгох хэрэгтэй

Энгийнээр тайлбарлавал дэлхийн үүсэл, царцдас, хурдас чулуулгийн гарал үүсэл, бүтэц, тогтоц, физик, химийн шинж чанар тэдгээрийн хувьсал өөрчлөлт, эрдэс бодис, сариналыг судалдаг байгалийн шинжлэх ухаан бол геологи. Геологичид, бидний оршин амьдарч буй газар дэлхийг судлахын зэрэгцээ эрдэс баялгийг нь нээн илрүүлж, олон талаар ашиглан, хайрлан хамгаалах үүргийг өөртөө хүлээдэг.
#эдийн засаг #нийтлэл