БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ордос хотын Эзэн хороо театрт энэ сарын 19-21-нд гурван өдөр тоглох байсан “Тамгагүй төр” жүжгийг Хятадын эрх баригчид тоглолт эхлэхээс 30 минутын өмнө, 1200 орчим үзэгчид театрын гадна цугласан үед тог тасарсан гэдэг шалтгаар гэнэт цуцалж, уран бүтээлчдийг нь шөнө 03:00 цагийн үед цагдаагийн хүчээр албадан нутаг буцаав.
Өнгөрсөн хугацаанд асар олон бусармаг гүтгэлэг, явуулгыг хүлцэн тэвчиж өнгөрөөсөн чэнэ удаа эдгээр хуурамч мэдээлэл /fake news/-г няцааж үнэн бодит хариултыг өгье.
Өнөөдөр Пусан хот дэлхийн хэмжээний дижитал олон улсын санхүүгийн төв болохын тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. Гадеокдо арал дээр шинэ нисэх онгоцны буудал барих, хүчирхэг дижитал санхүүгийн дэд бүтцийг бий болгохын тулд дотоодын болон гадаадын санхүүгийн байгууллагыг татах, аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалтай хөл нийлүүлэн финтек, блокчэйн болон бусад технологийг нэвтрүүлэх замаар санхүүгийн кластер байгуулах, дижитал хөрөнгийн бирж байгуулах төслүүдийг хэрэгжүүлж "Дэлхийн экспо- 2030" үзэсгэлэнг зохион байгуулах шалгаруулалтад давуу талаа харуулж байна.
Хятадын нүүрсний эрэлт огцом нэмэгдсэнээс хойш 2000 онд 16 тэрбум ам.долларын эдийн засагтай байсан Өвөр Монголын эдийн засаг хорин жилийн дараа 322 тэрбум болж, Чили, Пакистаны эдийн засагтай тэнцүү болжээ.
Монголын нийгэм энэ сард зөвхөн “нүүрс”-ээр амьсгалж байна. Монголын эдийн засаг “нүүрсний экспорт” дээр тогтож, Сүхбаатарын талбайд “Нүүрсний хулгай” гэдэг сэдвээр иргэд жагсаж, улс төржилт, хууль хяналтын байгууллагуудын гол сэдэв нь “нүүрс” болж, Улаанбаатар хотын гэр хороолол нүүрсний хүчээр өвлийг давж, нийслэлийн агаарын бохирдол ч бас л нүүрс. Тиймээс “нүүрсний” талаар хятад судлалын өнцгөөс тайлбарлахаар хуруугаа хөдөлгөж, хошуугаа нэмэрлэхгүй бол хятадыг судлахын хэрэг юун.
Мөнөөх нүүрсээ 100 хувь Хятадад экспортолдог мөрmлөө Хятад болон Хятадад нүүрс экспортлогч орнуудын нүүрсний тухай сэдвийг судлалгүй орхигдуулах нь наанадаж ойлгомжгүй, цаанадаж том зургаар төсөөлөх боломжгүй бус уу?
Хятад яагаад нүүрс импортлох болсон болон Хятадын дотоодын нүүрсний “халуурал”, Хятадын зах зээлд нүүрс экспортлох өрсөлдөөн, нүүрс ба геополитик, нүүрсний хулгай, нүүрсний зах зээлийн ирээдүйн чиглэлээр 6 цуврал нийтлэлийг уншигч Танд хүргэж байна.