Та бид хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэмд амьдрах ёстой гэдэг эрхээ үндсэн хуульдаа тунхагласан. Энэ хүсээд буй нийгмийн гол суурь нь хүний эрх, хүртээмжтэй нийгэм, сайн засаглал юм. Харин энэ бүх гол ойлголтуудыг хооронд нь төдийгүй нийгмийн бүхий л оролцогч талууд дунд холбодог бүтэц нь мэргэжлийн, ёс зүйтэй, мэргэшсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, сувгууд байдаг. Сүүлийн үед нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдал, улс төрийн бужигнаан, иргэд, дан ялангуяа залуусын дунд хөвөрч буй хөдөлгөөн, хэвлэл мэдээлэл, сошиал медиа дахь олон дагагчтай эрхмүүд рүү хандсан шүүмжлэл зэрэгтэй холбоотойгоор 71 дэх дугаараа бэлтгэлээ. Зочдоор “Бодлогод Залуусын Хяналт” ТББ-ын зөвлөх, үүсгэн байгуулагч Ц.Мандхайхатан, “Засаглалд Залуу Сэтгүүлчдийн Оролцоо” хөтөлбөрийн төгсөгчдийн холбооны зохицуулагч З.Энхбаяр, “Мэргэжлийн Социологичдын холбоо”-ны гүйцэтгэх захирал Н.Батзориг, “Иргэдийн Оролцоо” төслийн олон нийттэй харилцах ажилтан Г.Гансувд нар уригдлаа.
#засаглал
#иргэдийн оролцоо
#сэтгүүлзүй
Лех Валенса гуайг одоо хүртэл амьд байдаг юм уу гэж олон хүмүүс асуудаг. Амьдаар барах уу даа, энэ эрхэмтэй ажлын өргөөнд нь уулзаж ярилцах завшаан тохиов.
#польш
#эв санааны нэгдэл
Хөгшрөхөөр хүн бүр хөгжлийн бэрхшээлтэй болдог. 1,3 тэрбум хөгжлийн бэрхшээлтэй хүн манай дэлхий дээр бий. Эдгээр хүмүүсийн асран хамгаалагчдийг оруулж тооцвол 2,6 тэрбум хүний асуудал болдог. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээл хүн төрөлхтний талтай нь шууд холбоотой том асуудал юм. Хэдхэн хоногийн дараа Берлины Тусгай Олимпын зуны наадамд оролцохоор явах баг тамирчиддаа зориулан 72 дахь дугаараа бэлтгэлээ. Зочдоор Тусгай Олимпын хүндэт төлөөлөгч, ноён элчин сайд Луис Галлегос, Олон Улсын Тусгай Олимпын төр, засгийн газрын харилцаа эрхэлсэн дэд ерөнхийлөгч Шон Фергусон, Тусгай Олимпын Зүүн Азийн бүсийн Ерөнхийлөгч хатагтай Фреда Фанг, Монголын Тусгай Олимпын хорооны гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг нар уригдлаа.
#оюуны ялгаатай хөгжил
#тусгай олимп
#хүний эрх
Сингапурын үндэсний их сургууль, Цюрихийн их сургуулийн доктор, профессоруудыг оролцуулсан “Манайлал” сэдэвт дугаараа бид өнгөрсөн онд толилуулсан. Тэгвэл энэ удаад эдийн засаг, улс төр, физикийн шинжлэх ухааны дөрвөн доктортой ярилцсан 22 дахь дугаараа бид Улс төрийн эрсдэл сэдэвт зориуллаа. Популизм гэж юу вэ гэдэг асуултаар эхэлж, ер нь тэгвэл ардчилал гэж юу юм гэдэг асуултаар төгссөн манай багийн шинэ дугаарыг өргөн барьж байна. Энэ дугаарын зочид Монгол Улсын Ерөнхий сайд асан, СЭЗИС-ийн удирдах зөвлөлийн дарга, доктор Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн, Тогтвортой хөгжлийн дэд хорооны дарга, доктор А.Ундраа, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор Б.Түвшинтөгс, Warwick&Roger компанийн гүйцэтгэх захирал, доктор Робин Гарсиа нар байлаа. Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь текст болон видео хувилбараар хүлээн авна уу.
#ардчилал
#улс төр
#эдийн засаг
#эрсдэл
#популизм
#аюул
Хүүхэд бүр сурч боловсрох тэгш нөхцлөөр хангагдаж чадвал ирээдүйд тэд нэг гараанаас эхэлж чадна. Энэ бүтэн боловсролыг өнөөдөр та бид хамтдаа бий болгох ёстой.
#боловсрол
#хамтын үнэ цэн
Шатахуун яагаад онцгой бүтээгдэхүүн гэж, шатахууны үнийн өсөлтийн суурь шалтгаанууд юу вэ, үнэ чөлөөлж болох эсэх, Монгол Улс нефтийн үйлдвэртэй болсноор бид хямд шатахуунтай болж чадах уу зэрэг асуудлыг хөндсөн 24 дэх удаагийн синдикат ярилцлага танд хүрч байна. Энэ дугаарын зочид Газрын тосны газрын дарга асан Г.Өлзийбүрэн, Петровис ойл компанийн ерөнхий захирал С.Энх-Амгалан, Шунхлай ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Батхишиг, Киа Моторс Монгол компанийн гүйцэтгэх захирал Б.Баясгалан нар байлаа.Энэхүү нэвтрүүлгийг текст болон видео хэлбэрээр хүлээн авч уншиж бас үзээрэй.
#бензин
#шатахуун
#шатахууны үнэ
#газрын тос
#нефтийн үйлдвэр
#онцгой бүтээгдэхүүн