Магадгүй тэд тэр л хүслээ биднээр биелүүлэхээр цав цагаахан цасан ширхэг болоод чив чимээгүйхэн бидэн дээр ирж байгаа ч юм билүү...
#цас
#бодрол
Английн түүхч, багш бөгөөд Дундад зууны Ойрхи Дорнод, ялангуяа Загалмайтны аян дайн, Монголын эзэнт гүрний түүхээр мэргэшсэн судлаач, Ноттингем Трент Их Сургуулийн түүхийн доктор, дэд профессор Николас Мортонтой ярилцлаа. "Syndicate Talk-Exclusive" нэвтрүүлгийн 27 дахь дугаар дээр Лондон хотод хамтран ажилласан Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа ЭСЯ болон "Азаа" студиод талархал илэрхийлье.
#монгол
#түүх
#ойрхи дорнод
Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор дэлхий даяар хамгийн их яригдаж буй зүйл тогтвортой хөгжлийн зорилтууд болов. Үүнтэй холбоотойгоор Reduce, Reuse, Recycle буюу нөөцийн үр ашигтай зарцуулалт, дахин хэрэглээ, дахин боловсруулах концепц бүх салбарт жишиг болж эхэлжээ. Үүний сонгодог жишээ нь дэлхийн ураны салбар аж.
Exclusive ярилцлагаа нийлүүлж тоолбол Syndicate Talk нэвтрүүлгийнхээ 100 дахь дугаарыг толилуулж байна. Энэ удаа бид ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, тойрог эдийн засаг, тогтвортой санхүүжилт, энэ салбарт ирэх 15 жилд 670 тэрбум төгрөг зарцуулах “Өнө Мөнхийн Монгол” төсөл, Монгол Улсын хамгийн анхны санхүүгийн бус салбарын 15 сая ам.долларын ногоон бондын талаар ярилцлаа. Зочдоор “Дэ Нэйче Консерванси” байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Д.Галбадрах, Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн тусгай элч П.Батхишиг, “Ти Ди Би Секьюритиc” ҮЦК-ийн гүйцэтгэх захирал С.Батчимэг, “Ти Эм Эл Пластик” үйлдвэрийн захирал Ч.Агиймаа нар уригдлаа.
#тойрог эдийн засаг
#ногоон бонд
#тогтовортой хөгжил
#ногоон санхүүжилт
Нийслэлийн иргэд алхах жам ёсны эрхээ эдэлж байна уу, зүгээр байгаа явган зам болон замын хашлагийг яагаад солиод байдаг, олон жил ургуулж тордсон мод, бут сүйтгээд буй шалтгаан, скүүтер, цахилгаан дугуйн зохицуулалт, иргэдийн аюулгүй байдал зэрэг сэдвийг 81 дэх дугаараар хөндлөө. Зочдоор Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, ТАСО ХХК, ТАСО Стөүнз ХХК үүсгэн байгуулагч Т.Отгонбаяр, нийгмийн сэтгэл зүйч Г.Уянгаа, хөгжлийн эдийн засагч
Ц.Лут-Очир оролцлоо.
#улаанбаатар хот
#явган хүний зам
#боржуур
#скүүтер
Баялаг болон хуримтлалын сангийн удирдлагын дэлхийн тэргүүлэх зэрэглэлийн мэргэжилтэн, Оксфордын их сургуулийн Блаватник төрийн удирдлагын сургуулийн зочин профессор, Латин Америкийн хөгжлийн банкны группын захирал Эрик Паррадотай ярилцлаа.
#уул уурхай
#баялгийн сан
#хуримтлалын сан