Гадаадад байгаа Монголчуудаа авч ирэх үйл ажиллагаа эрчимжиж, олон мянган хүмүүс ирж байгаа тул 3 сард карантинд байхдаа бичиж байсан өдрийн тэмдэглэлүүдээ оруулахаар шийдэв. Эх нутагтаа ирэх гэж хүмүүст бага ч болов мэдээлэл болох байх. Гэхдээ аль 5 сарын өмнөх мэдээлэл гэдгийг анхаараарай.
#карантин
#ковид19
#корона
Манай нэвтрүүлгийн 52 дахь дугаар танд мульти форматаар хүрч байна. Цар тахлын эрсдлийн удирдлага, гадаадад гацсан Монголчуудын асуудлыг энэ дугаараар хөндлөө. Нэвтрүүлгийн зочдоор Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гадаад Харилцааны Яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, Хүний эрх хамгаалагч Б.Болорсайхан, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн Б.Энхгэрэл нар оролцлоо.
#коронавирус
#гадаадад гацсан монгол
#хөл хорио
Маш сонирхолтой нийтлэл уншив. Хүн амын насны пирамид шиг сэтгэлгээний зургаан давхар пирамидыг хэсэг судлаачид урлажээ.
#сэтгэлгээ
#манлайлагч
#ёсзүй
1800 оны сүүлээр гео улс төрийг онцолж судалж байсан Фридрих Рацел хэмээх эрхмийн шавь Шведийн газарзүйч Рудольф Челлен 1900 оны эхээр органик төрийн онолыг гаргажээ. Энэ онол нь хожим нацистуудын үзэл суртал болсон "цус, газар"-тай холбогдоно. Энэ үзэл суртал бараг 120 жилийн дараа "Монгол ялна" гэдэг зөв агуулгатай боловч буруу хэлбэртэйгээр богино зайн сонгуулийн марафоны хэрэгсэл болоод төгөлдөршиж байна.
#үндэсний ижилсэл
#гео улстөр
Бид яагаад алтан дээр суусан гуйлгачин нэр авч, баялгийн хараалд баригдав? Алдаагаа засч, баялгийн хараалыг ерөөл болгон, хүсч буй хөгжлийн зүгт явахад ямар саад бэрхшээл тулаад байгаа юм бол? Энэ бүх асуудлын шийдэл юу байх талаар төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн төлөөлөл хэлэлцлээ. Манай нэвтрүүлгийн зочдоор “Өөрчлөлтийг чиглүүлэгч төв”-ийн захирал Д.Сүрэнчимэг, эдийн засагч, СЭЗИС-ийн багш Ж.Дэлгэрсайхан, “Ард Лайф” компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга, УИХ-ын сонгуулийн 29-р тойрог, Хан-Уул дүүрэгт “Шинэ Эвсэл”-ээс нэр дэвшигч Л.Болд нар оролцлоо.
#авилга
#засаглал
#улс төр
#уул уурхай
2014 онд буюу зургаан жилийн өмнө Монгол Улсын ерөнхий сайд, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалтай цаг үеийн асуудлаар ярилцаж байв. Тухайн үед мань эр УИХ-ын гишүүнээс татгалзах саналаа гаргаж нийгэмд багагүй шуугиан тариад байв. Яагаад ийм шийдвэр гаргаж байсан тухайг нь сонсвол улс төрийн тогтолцооны асуудлыг хөндөж байв. Тэр үеэс Монгол Улсын улс төрийн нөхцөл байдал сайжирсан уу, эсвэл улам муудсан уу? Уншигч та өөрөө дүгнэлт хийнэ биз ээ!
#боловсрол
#улс төр
#эдийн засаг
#уул уурхай