Сингапурын үндэсний их сургууль, Цюрихийн их сургуулийн доктор, профессоруудыг оролцуулсан “Манайлал” сэдэвт дугаараа бид өнгөрсөн онд толилуулсан. Тэгвэл энэ удаад эдийн засаг, улс төр, физикийн шинжлэх ухааны дөрвөн доктортой ярилцсан 22 дахь дугаараа бид Улс төрийн эрсдэл сэдэвт зориуллаа. Популизм гэж юу вэ гэдэг асуултаар эхэлж, ер нь тэгвэл ардчилал гэж юу юм гэдэг асуултаар төгссөн манай багийн шинэ дугаарыг өргөн барьж байна. Энэ дугаарын зочид Монгол Улсын Ерөнхий сайд асан, СЭЗИС-ийн удирдах зөвлөлийн дарга, доктор Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн, Тогтвортой хөгжлийн дэд хорооны дарга, доктор А.Ундраа, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор Б.Түвшинтөгс, Warwick&Roger компанийн гүйцэтгэх захирал, доктор Робин Гарсиа нар байлаа. Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь текст болон видео хувилбараар хүлээн авна уу.
#ардчилал
#улс төр
#эдийн засаг
#эрсдэл
#популизм
#аюул
It was great to have an interview with Honorable Emma Inamutila Theofelus, who is a young, 29-year-old Namibian woman who serves as a Member of Parliament and the Minister of Information and Communication Technology in the Republic of Namibia.
#mongolia
#монгол
#намиби
#namibia
Эмма Инамутилла Теофелус бол Намиби Улсын парламентын гишүүн бөгөөд Мэдээлэл, Харилцаа Холбоо, Технологийн сайдын хүндтэй албыг хашиж буй залуу үеийн төлөөлөл болсон 29 настай улстөрч эмэгтэй юм. Багаасаа улстөрд орсон энэ эрхэм бүсгүйтэй хийсэн ярилцлагаа та бүхэнд хүргэж байна.
#африк
#монгол
#намиби
Энэ жилийн “Дэлхийн шилдэг сурагч”-аар 18 настай энэтхэг хүү Adarsh Kumar 148 орны 11 мянган сурагч дундаас шалгарч, 100 мянган ам.доллараар шагнууллаа. Шагнал гардуулах ёслолын үеэр түүнтэй хийсэн ярилцлагыг та бүхэнд толилуулж буйг хүлээн авна уу!
#боловсрол
#сургууль
#боломж
Дэлхийн бүтээлч салбарын ноён оргилд зүйл ёсоор тооцогддог, хамгийн том креатив фестиваль болох алдарт “Каннын Арслангууд наадмын Лондон хотноо байрлах төв оффисоос нэвтрүүлгийнхээ ээлжит шинэ дугаарыг хүргэж байна. Энэ удаагийн зочноор “Каннын Арслангууд” наадмын шагнал хариуцсан захирал хатагтай Мариан Бранелли уригдлаа.
#маркетинг
#канн
#бүтээлч үйлдвэрлэл
#каннын арслан
Шатахуун яагаад онцгой бүтээгдэхүүн гэж, шатахууны үнийн өсөлтийн суурь шалтгаанууд юу вэ, үнэ чөлөөлж болох эсэх, Монгол Улс нефтийн үйлдвэртэй болсноор бид хямд шатахуунтай болж чадах уу зэрэг асуудлыг хөндсөн 24 дэх удаагийн синдикат ярилцлага танд хүрч байна. Энэ дугаарын зочид Газрын тосны газрын дарга асан Г.Өлзийбүрэн, Петровис ойл компанийн ерөнхий захирал С.Энх-Амгалан, Шунхлай ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Батхишиг, Киа Моторс Монгол компанийн гүйцэтгэх захирал Б.Баясгалан нар байлаа.Энэхүү нэвтрүүлгийг текст болон видео хэлбэрээр хүлээн авч уншиж бас үзээрэй.
#бензин
#шатахуун
#шатахууны үнэ
#газрын тос
#нефтийн үйлдвэр
#онцгой бүтээгдэхүүн