Гангаа

@gangaa
218
нийтлэл
3,899,190
уншигдсан
4,572
сэтгэгдэл

Хүүхэд хараад өгвөл хийх ажил зөндөө

Хаа газар ажилдаа сайн, чад­вар­лаг бүсгүйчүүд их олширчээ. Тэднийг байгууллага нь ажил­луулах сонирхолтой, өөрсдөө ч бас ажиллаж орлогоо алдмааргүй байдаг. Нас залуу дээрээ хүүхэд гаргах, бүр ойр ойрхон хоёр гурван ч жаалтай болоод авах нь чухал бөгөөд амьдрал юм даа.
#нийгэм #нийтлэл

Ерөнхийлөгч болох нь тэрний, чадах нь бидний эрх ашиг

Чингис хааны ”Мориноо­соо буугаад улс гэрийг төвх­нүүлэх нь ”тамын хуурай” байсан” тухай үг хамгийн сургамжтай нь. Ёстой л тийм байсан байх. XIII зууны үеийн Монголын түүх нь аян дайны түүх л байдаг.
#улстөр #нийтлэл

Конкурс хэмээх наян минутын баривчилгааг болимоор байна

Хүүхдүүд ерөнхий бо­ловс­рол хэр зэрэг эзэмшсэн эсэхийг конкурсны наян мину­таар мэдээд авна гэдэг шиг худлаа юм байхгүй. Ер нь яах гэж элсэлтийн шалгалт авдаг юм. Орчин цагийн монгол­чуудын амьдралын хачин хувь заяа энэ элсэлтийн шал­галт гэгч юмнаас эхэлдэг. Тэр өдөр сургууль төгсөгч хүүхдэд өчүүхэн гай, ялимгүй аз хоёрын аль нь ч тохиож бол­но.
#нийгэм #нийтлэл

Хүүхдийн нүд хэцүү

Нэр утга нь солигдсон ч “Зургаан сарын-1” манийг мэдээ орохын л хүүхэд баяр­ладаг өдөр байсаар ирсэн. Хичээл тарж, хөхөө донгодож, цэцэг урган баярлахгүй бай­хын аргагүй цаг үе юм даа.
#нийгэм #нийтлэл

Ерөнхийлөгчөө сонгоход олуулаа нь дээр

Сурталчилгаа, танин мэдэхүйн тал дээр гэхэд хожим үлдэх баримт эргэлзээтэй мэдээллийн хэрэгс­лийг ашиглах тухай заалтыг УИХ баталсан байна. Өөрөөр хэлбэл нэр дэвшигчид нэр дэвших явцдаа юу яасан нь цаасан дээр баримт, цасан дээр мөрөө үлдээхгүй. Хожим 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль хэрхэн болж өнгөрснийг сонины шарласан хуудаснаас олж харах, судлах боломж хомс.
#улстөр #нийтлэл

Шүүх өөрчлөгдөөд яг дундаа орж байна

Нийгмийг цөхрөлтгүй шүүмжлээд байхаар удах нь жаахан тийм болохоос их зөв өөрчлөгддөг юм байна шүү. Хүмүүс анги бүлэгт хуваагдан нөгөө талаа зэвсэгийн хүчээр, түрэмгийллээр даран сөнөөж үтэр хугацаанд асуудалгүй болж авч болдог. Гэвч манай үеийнхэн ийм замыг эхнээс нь сонгоогүй юм. Монголчууд өвөр зуураа өөр өөр үзэл санаатай байсан ч дургүй хүргэгсдийг ямагт хүндлэн хүлээцтэй хандсаар иржээ.
#нийгэм #нийтлэл