Эртээр заалны овоо томоохон барилдаан дээр аваргыг хоёрын даваанд аймгийн начин тэрий хадтал нь шидэж орхив. Одоо чинь бөх бүдүүн өвсөнд бус өвс болгонд бүдэрч мэдэхээр болж шүү. Үндэсний бөх сонирхогчийн хүрээнээс аль хэдийнэ хальж улам мэргэжлийн түвшинд хүрч түрүүчээсээ барилдаад сурчихчээ.
#нийгэм
#нийтлэл
“Монголын психотроникийн хүрээлэн” хэмээх даруухан ТББ байгуулагдаад өнөө жил бараг 14,15 жил ч болж байна уу. Гоц гойд, эгэл бус алдартай хүмүүсийг бүртгэж судалж олон нийтэд сурталчлах үйл ажиллагаа голчлон хийдэг газар л даа. Энэ ажлынхаа хүрээнд дэлхийн содууд суутнуудын талаарх судалгаа, бестселлер болсон бүтээлээс эх хэл дээрээ хэвлүүлж соён гэгээрүүлэх үйл мэтгэсээр гаршиж байна даа.
#чөлөөт цаг
#нийтлэл
Хүйтэн дайны үед Хойд Солонгосчууд Дэлхийн залуучууд оюутны наадам гэх соц орнуудын дунд явагддаг байдаг л баярыг үзэл суртлын өндөр хэмжээнд хийрхэн хийдэг тээр жилээс хойш ер өөдлөөгүй юм даг. Тэгвэл Өмнөдүүд нь 1988 онд Сөүлд олимп зохиосныхоо горыг ч бас чамгүй амссан харагддаг.
#эдийн засаг
#нийтлэл
Жил болгон л 420-иод мянган тонн улаан буудай хурааж авч гурил үйлдвэрлэнэ гэсээр байгаад энэ тоог бараг цээжилчихэж. Хүний тоо өсөөд байхад гурилын хэрэгцээ нэмэгдэх ч үгүй, хасагдах ч үгүй сүүлийн хэдэн оныг үдлээ.
#эдийн засаг
#нийтлэл
Өмнөд Солонгос улсад сарын цалин буухад Монголоос очсон 24000 гаруй иргэн хамгийн багадаа тус бүр сая гаран төгрөг авч таарна. Солонгос цалингаас хүртдэггүй гэр бүл манайд цөөхөн. Энэ талаарх тоо баримт гарган судлах юм бол бичээд баршгүй тул ингэсгээд орхиё.
#нийгэм
#нийтлэл
Төр, төсвийн байгууллагад ажиллагсад 162 мянга, зарим мэдээллээр 220 мянгад хүрээд байгаа аж. Тэднийг дотор нь ангилбал чухал шийдвэр гаргагч, гаргалцагч мээстэн дээр 15 мянган “Төрд хэрэгтэй зайран” суудаг. Мөн улс төрчид гэх 3000 шахам нөхөд дөрвөн жилийн хугацаат алба хаахаар ирцгээсэн.
#улстөр
#нийтлэл