Анхнаасаа С.Баярцогт С.Эрдэнийн "Шонхор" тауэр эсвэл Х.Баттулгын Баянгол зочид буудлыг зориогүй, прокурорыг сонгосон зорилго нь энэ ч байж мэдэх. Зүй нь, зүг чиг нь, АН-ын үнэт зарчим нь түүнд бага ч атугай үлдсэн л бол тэр эхлээд хоёр салж, хувийн компани болтлоо жижгэрсэн нам руугаа чиглэсэн акц өрнүүлэх байв.
Ц.Даваасүрэн, Б.Жавхлан нарын харилцан өөр хоорондоо хаягласан мэдэгдэл тэднийг "Шүгэл үлээгч" болгоод зогсохгүй тэрбум төгрөгийн урамшуулал авах боломжийг ч бүрдүүлж мэдэх үнэ цэнтэй байхыг үгүйсгэхгүй. Гүйцэтгэх ажлын шугамаар л хууль хяналтын байгууллага олж мэдэх боломжтойгоос бусдаар "хөшиг"-ний, "хаалга"-ны" ард цөөхөн хүний хүрээлэлд хийдэг авлига, албан тушаалын гэмт хэргийг "шүгэл үлээгч"-ийн тусламжтайгаар илрүүлж, хариуцлага тооцуулах, урьдчилан сэргийлэх нь энэ хуулийн онцлог, зорилт нь.
Үндсэндээ АНУ-ын 2011 оноос гадаад тавцанд явуулсан нэгэн аравнаар хэмжигдэх бодлого, шийдвэрийн заримыг гаргалцаж явсан, хамгийн сайн гадарлах эрхэмтэй Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргаар жил гаруй ажиллаж буй Ж.Энхбаяр уулзсан нь анхаарал татах үйл явдал мөн үү гэвэл мэдээж мөн.
#улстөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ кабинетынхаа 20 гишүүнд хандан ийм байр суурийг дайжээ. Засгийн газрын 362 тогтоолын хэрэгжилтийг хангах буюу валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд "Эрдэнэс Тавантолгой" компанид зургаан сарын онцгой дэглэм тогтоох шийдвэрийг албажуулж, алх цохих үеэр. Байр суурь гэхээсээ боловсон сануулга юм. Үндсэндээ "Эрдэнэс Тавантолгой"-н гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудал өнгөрсөн долоо хоногийн улс төрийн уур амьсгалд дэгдсэн гол шуурга байв.
Хүчин төгөлдөр мөрдөж буй шинэтгэлийн "нэг нас"-ны ойн хүрээнд шүүх байгууллага зөвхөн ХУУЛЬ гэсэн ганцхан даргатай болсныг "Эрдэнэт"-ийн, Хөгжлийн банкны цаашлаад С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийг хэрхэн шийдвэрлэж, алх цохиж мухарлахаас, үнэхээр нийгмийн хүлээлтэд хүрч, "Бай"-даа тусах уу? гэдгийг анхааралтай харцгаая!
Тэр үнэхээр хэгжүүн бас дориун ч байна. Хойноо дайнтай, урдаа хоригтой, бас болоогүй дэлхийн улс төр, гео-стратеги бүхэлдээ шинэ хуваарилалтад шилжиж буй онцгой цаг үед жижигхэн Монголын эрх ашигт гуравдагч хөршийн оролцоог эрэлхийлсэн дипломат бодлого хэрэгжүүлж байгаа нь түүнийг огцруулах бодитой үндэслэл.