Монгол Улсын парламент Үндсэн хуульд заасан дээрх тоог 152 болгож өөрчлөх асуудлыг хэлэлцэж эхэллээ. 76 “хулгайчаа” яая гэж байхад... гэсэн бодол хэн хүнд хамгийн түрүүнд орж ирэх нь мэдээж. Асуудлын гол гогцоо чухамдаа яг энд л байгаа юм. 76 гэх тоо цөөдөж байгаа учир тэд “хулгайч” болчихоод байгаа юм.
“Надад тулах цэг өг, би дэлхийг эргүүлье” хэмээсэн суут Архимедийн нэхэл шиг “Надад микрофон аль, би үгээ хэлье” хэмээн ард иргэд шаардаж байна. Тэр микрофон нь зөвлөлдөх санал асуулга. Микрофон аслаа. Төрийнхөө үйл хэрэгт шууд оролцох, “хүрд эргүүлэх” боломж бидэнд ирж байна. Одоо л бачууруулаад байгаа үгсээ хэлж, нийгмийнхээ гажуудал, хэтийдлийг засаж авцгаая.
Ийм үед Монгол Улсын хөгжлийн зам, ирээдүйн сайн сайхан, мандал бадралын төлөөх хүсэл эрмэлзэл хаашаа чиглэж, юунд тэмүүлэх вэ? Энэ асуултад нийтээрээ хариулж, нэгэн хүн мэт нэгдмэл үзэл, цэх зорилготой болж гэмээнэ бидний үнэн сүсгээр шүтэн залбирах, Монгол Улсын Төрийн сүлд чухамхүү тэр болох учиртай. Хүсэл эрмэлзлээ тодорхойлоогүй цагт ямар ч “амьд”, сайхан морийг дугуй тэмдгийн төвд залаад нэмэр болохгүй л болов уу хэмээн мунхагланам.
Сүүлийн таван жилийн хугацаанд крипто зах зээл хэт огцом буюу 143 дахин өссөн, зохицуулалтгүй тул үнийн зохиомол хөөрөгдөлт бүхий манипуляци ихтэй, 95 хувь нь ардаа ямар нэгэн баталгаагүй гэх мэт олон сөрөг үзүүлэлтүүд койн, токенуудыг илэрхийлж байна. Энэ бүхэн үнэн. Тэдгээрийн аль нь манипуляци агуулж байна вэ, аль нь “Памп энд Дамп” буюу үнийг зохиомлоор хөөрөгдүүлэн өсгөж, санаатайгаар унагаах луйвар вэ гэдгийг ялгаж танихын тулд whitepaper буюу төслийн баримт бичигтэй сайтар танилцах ёстой.
20 дугаар зууны Монголын хамгийн гайхамшигт эмэгтэй, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч Сономын Удвалын амьдралд өмнийн шаргал говь нутаг үнэхээр тод мөртэй. Нийслэл хүрээнд гамин, Бароныхон нүдэлдэж, Дээд Шивээнд МАН байгуулагдан, Богд хаантын Засгийн газар татан буугдаж, амьд Бурханы хэмжээгүй эрх хязгаарлагдсан жил тэр төрсөн юм.
Үнэхээр ч тэрбээр Монголын театрын урлагийн орлуулшгүй том мэргэжилтэн болохоо баталж “Лениний гэр бүл” жүжгийн Владимир Ильичийн эх Мария Александровнагийн дүрээрээ 1951 онд Ардын жүжигчин болсон юм.