“Надад тулах цэг өг, би дэлхийг эргүүлье” хэмээсэн суут Архимедийн нэхэл шиг “Надад микрофон аль, би үгээ хэлье” хэмээн ард иргэд шаардаж байна. Тэр микрофон нь зөвлөлдөх санал асуулга. Микрофон аслаа. Төрийнхөө үйл хэрэгт шууд оролцох, “хүрд эргүүлэх” боломж бидэнд ирж байна. Одоо л бачууруулаад байгаа үгсээ хэлж, нийгмийнхээ гажуудал, хэтийдлийг засаж авцгаая.
Ирэх долоо хоногт болох “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-гээр жендерийн эрх тэгш байдлыг хангах, бүсгүйчүүдийн оролцоо, манлайллыг дээшлүүлэх тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Ирээдүйд чиглэсэн хөгжлийн тогтвортой, зохистой байдлыг ханган бүрдүүлэхэд эмэгтэйчүүд голлох байр суурьтай байх шаардлагыг харгалзаж, дээр нь Азийн улс орнуудад хүйсийн ялгаатай, тэгш бус байдал харьцангуй их байдагтай холбоотойгоор энэ сэдвийг өргөн хүрээнд авч үзэхээр сонгосон байна.
Уурхай ухаж, барилга барьж, үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуйн нэгж бүрт “хөдөлмөр хамгааллын инженер” гэдэг орон тоо бий. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ажлын байрны зүй зохистой нөхцөл шаардлагыг хангуулах, ажилчдад зааварчилгаа өгч, сургалт явуулж байх үүрэгтэй ийм ажилтныг заавал ажиллуулах хуультай. Инженерийн статус бүхий энэ орон тоон дээр тухай тухайн мэргэжлийн инженерүүд ажилладаг.
#нийгэм
#нийтлэл
Ярилцлага “Өдрийн сонин”-д гурван нүүр дамнан хэвлэгдсэн яг тэр өдөр буюу өнгөрөгч долоо хоногийн лхагва гаригт Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс “Гал үндэстэн” холбооны гишүүн Ц.Мөнхбаяр, Д.Төмөрбаатар, Г.Болдбаатар, С.Дашцэрэн, Ж.Ганболд нарт Эрүүгийн хуулийн 177.2, 185.2 заалтуудаар 21 жил 1 сараас 21 жил 6 сарын ял оноолоо.
#нийгэм
#нийтлэл
Түүнийг “аялгуутай хүн” гэлцдэг. Хийсэн, бүтээснээрээ хэлэгдэж, хэлцэгдэж явах гэдэг тэр бүр хэн хүнд оногддоггүй тавилан байж болох. Гэвч түүнд сэтгэл буй. Үзэл бодол, эргэцүүлэл, шаналал тайтгарал, бухимдал ч бий. Хүн харагдаж байгаа шигээ байдаггүй.
#нийгэм
#нийтлэл