Энхболдбаатар

@enkhboldbaatar
104
нийтлэл
4,212,675
уншигдсан
2,467
сэтгэгдэл

Хүлээн зөвшөөрөгдөөгүй “хөдөлмөр хамгаалал”

Уурхай ухаж, барилга барьж, үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуйн нэгж бүрт “хөдөлмөр хамгааллын инженер” гэдэг орон тоо бий. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, ажлын байрны зүй зохистой нөхцөл шаардлагыг хангуулах, ажилчдад зааварчилгаа өгч, сургалт явуулж байх үүрэгтэй ийм ажилтныг заавал ажиллуулах хуультай. Инженерийн статус бүхий энэ орон тоон дээр тухай тухайн мэргэжлийн инженерүүд ажилладаг.
#нийгэм #нийтлэл

ХОЛДОЖ ОДСОН ХӨРШ МИНЬ

“Ядуурлын эсрэг дэлхий нийтийн өдөр” болж өнгөрлөө. Үүнийг тохиолдуулан Засгийн газар “Хөдөлмөр эрхлэлтийн чуулган” зохион байгуулж,
#нийгэм #нийтлэл

Дотогш урссан нулимс буюу Сономын Удвал

20 дугаар зууны Монголын хамгийн гайхамшигт эмэгтэй, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч Сономын Удвалын амьдралд өмнийн шаргал говь нутаг үнэхээр тод мөртэй. Нийслэл хүрээнд гамин, Бароныхон нүдэлдэж, Дээд Шивээнд МАН байгуулагдан, Богд хаантын Засгийн газар татан буугдаж, амьд Бурханы хэмжээгүй эрх хязгаарлагдсан жил тэр төрсөн юм.

Хохироох ёсгүй хохирол

Хамгийн өндөр ёс зүй, шударга зарчим үйлчилж байх учиртай бизнес бол даатгал. Учир нь даатгал хүмүүсийн зовлонг хуваалцаж, бусдын эрсдлийг үүрч, дааж байдаг. Буянтай, гэгээн сайхан үйл хэрэг. Гэхдээ гол онцлог нь эрсдэл тохиолдохоос өмнө буюу учраагүй хохирол, нүүрлээгүй гамшгийг урьдчилан зөгнөдөгт оршдог.
#нийгэм #нийтлэл

Тайзны хатан хаан Дашзэвэгийн Ичинхорлоо буюу амьдралын дэлгэгдээгүй хуудсууд

Үнэхээр ч тэрбээр Монголын театрын урлагийн орлуулшгүй том мэргэжилтэн болохоо баталж “Лениний гэр бүл” жүжгийн Владимир Ильичийн эх Мария Александровнагийн дүрээрээ 1951 онд Ардын жүжигчин болсон юм.

СОЛБИЦОЛ: Төрийн соёрхолт зураач С.Саранцацралт

“Цэнхэр үстэй хүнд Төрийн соёрхол өгдөг л юм байна” гэж зураач С.Саранцацралт өгүүлсэн тухай хүмүүс хэсэгтээ л сонин болгоцгоосон. Түүний танигдашгүй гэмээр нууцлаг сэтгэхүй магадгүй амьдралыг нь эгэл бус, ер бусын болгосон байх гэж олон хүн таамаглах нь бий.
#нийгэм #нийтлэл