Хивс битүү дэвссэн урт сайхан гудаатай, олон саруулхан тасалгаатай, дотроо тансаг гуанзтай, ойн цоорхойд иж бүрэн зуслантай, ийм байгууллагыг том гэхээс яахав.
Багш эмч нарын хоёр том арми олон жил дэндүү элэг бариулсан. Тэдний цалин хөлсийг нэмэх мөнгөгүй гэх эрх баригчдын ухуулга бол заль мэх.
...Зөв шүүмжлэл байгаа оновол эм болдог гэх итгэлээ би хаядаггүй. Хувь хүн, нийгмийн сул тал зөв шүүмжлэлээр засрах нь элбэг.
Нам засгийнхаа эсрэг ухуулах хуудас наах амиа хорлохтой дүйж байсан. Намайг эсэргүү хуудас наа гэвэл эр зориггүй би бээр айхдаа “за” гэхчихээд НАХ-д сэм матаж магад. Ухуулах хуудас нааж хэн хэн тэнэгтэв ээ гэвэл Бат-Үүл, Амарсанаа, Сосорбарам гэх зулдрайнууд тодорлоо.
Мөнгө олох олон үлгэр дунд үлгэр биш ганцхан бодит төсөл бий. Тэр нь Таван толгой-Гашуун сухайтын 267 км төмөр зам. Энэ төслийг арваад жилийн өмнө хувийн компани тендерээр аваад 2012 онд ашиглалтад оруулахаар шамдан зүтгэтэл гадны хатгаас, Засгийн зангарагаар сайд Женко эз дийлж эзэгнээд замхруулсан.
#нийгэм
#улстөр