Эдүгээ Хөвсгөлийн тайгын урцад аж төрөгч 200 цаатан бидний нүдэнд ямар харагддаг билээ, бид өндөр хөгжилтэй том орныхонд тийм л харагдаж байгаа гээд нэг бодоод үз.
“Хэнхэг” хэмээх үгийг бид далан жил сонсож, далан жил хэлж, далан жил бичиж ирлээ.
Хүний зөвхөн ходоод өлсдөггүй бас цаана нь өлсдөг юм байна.
Нарийн төмөр зам тавьж, танк их буунд сүйрэх аюулаас хэн хэн аварлаа.
Багш эмч нар олон болохоор тэдний цалинг танахад эрх баригчдад овоо юм унадаг.
Хонины тойг шиг өхөөрдөм эгдүүтэй бор эмгэн зүүн гараар таягаа тулж баруунаа элгэндээ наминчилсаар бурхныхаа өмнө очиж сөхрөв.