Миний гол ажил зохиол. Интернетэд би олны саналыг тэмтрэх дурандаа хөтлөгдөн нийтлэл маягийн юм бичдэг. Олны санал эм л гэсэн үг. Комент бичиж буй багачууд үх хат гэж ажил хэрэгч бусаар дэггүйтэх нь, больчимгүйдэл төдийгүй нүгэл. Интернет гэгч энэ сайхан боломжоор оюунаа харилцан сэлбэцгээ. Ухаанаа уралдуулцгаа.
#чөлөөт цаг
#нийтлэл
Наадмаар солиордог монгол өвчин хэрээс хэтэрлээ. Энэ өвчнийг Уяачдын холбоо эмчилгээгүй шатанд нь оруулчих шиг байна. Тэгтэл бас бөх морь гэх монгол солиорол багадсан аятай Гиннесийн солиорлоор ухаангүй уралдаж, хөл гарынхаа хумсыг хэдэн төө ургуулсан гажиг этгээдтэй мөр зэрэгцэж нэрд гарахаар монголчууд жолоо цулбуургүй тэмүүлж гарлаа.
#нийгэм
#нийтлэл
Хойч үеэ нилэнхүйд нь ерөөсөө миний хүүхэд гээд итгэчихвэл хөгшчүүд зөв өтлөнө. Төрсөн үр минь юмсан хойно хүү охин аль нь ч миний бахархал. Хөгшид төрсөн үрийнхээ муу талыг олж харах дургүй, гагцхүү сайн талаар нь бахархаж, сэтгэл өндөр явах дуртай байдаг.
#нийгэм
#нийтлэл
Одоо бодоход би яаж долоон жил хөдөө хээр хонь дагасан юм бол оо? Гайхмаар. Юу сайхан дур сайхан. Өвлийн тэсгим хүйтэнд хониныхоо захад эзгүй талын явган шуурган дунд бүдэг бадаг хөшөө-чулуу шиг зогсож өнгөрөөсөн өдөр олон. Даарна бээрнэ. Цасан дээр суух хүйтэн, хадан дээр сандайлах эвгүй, өдөржин зогсохоос өөр мэхгүй. Чөдрийн морь өл алдамтгай.
#нийгэм
#нийтлэл
Нүүдэлчид айлсахдаа хэр вэ? Сайн уу, муу юу? Сайн байж болох тал нь нүүдэлчид олон янзын айлтай айлсаж явдаг тавилантай тул зангий нь мэдэх мэдэхгүй хөрштэйгөө зохицох ур ухаан, туршлага эзэмшсэн байж болох. Муу байж болох тал нь хөрштэйгөө зохицох гэж ая тал засах, зусардах, тэр тусмаа айх шаардлага нүүдэлчдэд байхгүй.
#нийгэм
#нийтлэл
Гайтай юм шиг Хятадын хилээс 267-хон км-т Таван толгойн орд заяадаг. Манай сүүлийн үеийн удирдагчид гадаад том гүрэнд айлчилж, улсархуу юмны удирдагчид гээд хүндлүүлж, дайлуулж, цайлуулахаараа бид Таван толгойдоо танайхдаа хамтрахад бэлэн гэж пээдийдэг.
#нийгэм
#нийтлэл