Одоо бодоход би яаж долоон жил хөдөө хээр хонь дагасан юм бол оо? Гайхмаар. Юу сайхан дур сайхан. Өвлийн тэсгим хүйтэнд хониныхоо захад эзгүй талын явган шуурган дунд бүдэг бадаг хөшөө-чулуу шиг зогсож өнгөрөөсөн өдөр олон. Даарна бээрнэ. Цасан дээр суух хүйтэн, хадан дээр сандайлах эвгүй, өдөржин зогсохоос өөр мэхгүй. Чөдрийн морь өл алдамтгай.
#нийгэм
#нийтлэл
Нүүдэлчид айлсахдаа хэр вэ? Сайн уу, муу юу? Сайн байж болох тал нь нүүдэлчид олон янзын айлтай айлсаж явдаг тавилантай тул зангий нь мэдэх мэдэхгүй хөрштэйгөө зохицох ур ухаан, туршлага эзэмшсэн байж болох. Муу байж болох тал нь хөрштэйгөө зохицох гэж ая тал засах, зусардах, тэр тусмаа айх шаардлага нүүдэлчдэд байхгүй.
#нийгэм
#нийтлэл
Гайтай юм шиг Хятадын хилээс 267-хон км-т Таван толгойн орд заяадаг. Манай сүүлийн үеийн удирдагчид гадаад том гүрэнд айлчилж, улсархуу юмны удирдагчид гээд хүндлүүлж, дайлуулж, цайлуулахаараа бид Таван толгойдоо танайхдаа хамтрахад бэлэн гэж пээдийдэг.
#нийгэм
#нийтлэл
Наадам жилээс жилд үндэсний өнгө төрхөөр нүдний өмнө монголжиж буй нь юутай бахархалтайв. Наадамчид ямар ч дарамт хавьчлага, айдас хүйдэсгүй, үндэснийхээ түүхийг дураараа бахдан омогшиж, үндэснийхээ хувцсаар гангарч, үндэснийхээ зан заншлыг дээдэлж буйг хараад Монголоо хүчээр оросжуулж асан социалист нийгмийн бие төлөөлөгч би бээр догдлов.
#нийгэм
#нийтлэл
Маний багад сумын дарга нар гэж мунадаг бүдүүн том эрс байсан шиг санагдах юм. Ширүүн харцтай, нуман хар живэртэй ч байсан байж магад. Тийм дарга балчир насанд минь сүртэй ч харагдаа.
#нийгэм
#нийтлэл
Талбай дээр явж байтал нэг эрхэм миний толгойг илбээд,
-Гөөгий гөөгий миний ард түмэн яагаад уйлаад байна? гэнэ.
-Би уйлаагүй л байна шүү дээ гэж гайхвал тэр бээр,
-Нүднээс чинь нулимс урсаагүй ч миний ард түмэн цээжин дотроо сүүлийн хоёр жил мэгшиж яваа. Бид мэдэж байна.
#нийгэм
#нийтлэл