Балчраас өвгөртлөө цаас цоохорлосон урт хугацаанд ялимгүй хошин мэдрэмж минь уугисаар унтарчээ. Бас хувьсаж явсан янзтай. Бичвэрүүдээ нийтлэгдсэн огноогоор эрэмбэлээд чацуутантайгаа ижил буруулахсаныг зүс дагуу руу нь гилснээр төрөлсөж сүрэглэх шиг. Хоногшуулъя гэсэн санаагаа оршил төгсгөлд давтаад ганц хоёрын гарчгийг өөрчлөв. Тэжээсэн мэргэжлээ ямар түвшинд хэр эзэмшлээ гэж үхэхийн өмнө тунгаадаг аж. Энэ бол гойд чанар бус насны эцэст хүн бүрт учирдаг жам ёсны жудаг. Гараас нь брак бус брэнд төрдөг хүн зонтой улс хөгжиж байна. Бичих зурах даруу мэргэжлээр би амьдарсан этгээд. Оргилд сүүтийх авъяасын зэрэглээг мацаж хүрсэн бэлээсээ дөнгөж төсөөлсөн. Ийм л юм бичиж, ийм л юм зурж амьдарчээ өвөө нь. Шоовдор мэргэжлээ Монголд бүү унтраасай, авъяаслаг залуус буухиалан асаагаасай гэж залбираад, энэ салбарт үлдээсэн мөрөө-өгсөх шатаар нэг ч атугай гишгүүр алхаж уу гэдгээ шалгуулахаар толилуулав.
Элсэн цөл ангамал тал зонхилсон Монгол орон ой хөвч ургамал ногоогоор хомс. Хойд хэсэгт хэдэн сайхан гол мөрөн заяасан боловч бүгд Орхон Сэлэнгийн бэлчрээр гадагшаа урсаад алга болдог тул нутгийн бидэнд өгөөж багатай. Малын бэлчээр, тариан талбай ус чийгээр ямагт гачигдаж, гандаж, хатаж байдаг билээ.
#нийгэм
#нийтлэл
Хорвоод хосгүй монгол ухаан гэж хөөрцөглөх хүн цөөнгүй байх юм гээч. Үндэс угсаагаараа бахархалгүй яахав. Гэхдээ юун ч даруу бус юм бэ дээ. Сайн бодвол тэнэг ч юм шиг. Тэр хосгүй ухаанаас миний мунхаг тархинд тоймтой юм заяасангүй. Тиймээс надад хосгүй ухаан гээд тоочих юм алга.
#нийгэм
#нийтлэл
Энэ талаар уншигчид асуугаад буй тул хариулъя. 1940 оны сүүлчээр би 6-7 настайдаа мэдээ орсон шиг байгаа юм. Аав ээж мөн нутгийн хөгшдийн уйлан хайлан ярьж асан “үрэгдсэн, буудуулсан” гэх үгс 6-7-той миний чихэнд хоногшиж эхэлсэн бөгөөд нарийн учрыг балчир хүү-би бээр яахан ойлгох билээ.
#нийгэм
#нийтлэл
Муусайн юмнууд байтлаа бүр түүхийн хүрдийг буруу зүг рүү эргүүлэх нь. Буруу тийш эргэж эхэлсэн түүхийн хүрдээ хамар давахаас нь өмнө буцааж, зөв тийш нь түргэн эргүүлэхгүй аваас тусгаар тогтнол бүдгэрэх нь. Хулгайн аргаар Чингисийн талбай гэснийг болиулж, хуучнаар нь Сүхбаатарынх болгоё.
#нийгэм
#нийтлэл