З.Энхболд спикер болмогц анх хийсэн мэдэгдэлдээ УИХ хуулийн биелэлтэд, хууль баталдгаасаа дутуугүй анхаарал хандуулна гэж цохсоныг сонгогч би баяртай хүлээж авсан билээ. Яагаад гэвэл хуулийн биелэлт, хэрэгжилт өнгөрсөн жилүүдэд Монголд ор тас үгүй болохдоо тулсан. Хууль завхруулагчид бүр хавтгайрч дэндсэн.
#улстөр
#нийтлэл
МАХН нэрээ МАН-ын нэрээр сольсон. Энэ бол миний 1990 оноос хойш тээж яваа хүсэл. Би энэ тухай өөрийн номуудад зөндөө бичсэн. Монголын эх орончдын байгуулсан Ардын намын нэрийг, МАХН онол үзлээ Ардын намын онол үзлээр эргэлтгүй сольсон нөхцөлд өвлөн авах эрх нээгдэнэ гэж бодож явлаа. Өөрөөр хэлбэл Бодоо Данзан нарын үзэл баримтлалыг эрхбиш харгалзан үзэж, шүүн тунгааж, сорчлон хөгжүүлэх нь гэж горьдсон юм.
#улстөр
#нийтлэл
УИХ-ын сэнтийг анх хэдийд дуудлага худалдаагаар үнийг нь нисгэсэн билээ? Анх хүүхдийн мөнгө нэртэй суудлын мөнгө болох 10 мянгаар УИХ-ын сэнтийг үнэлж эхэлсэн. Хүүхдэд хайртайдаа тэдэнд 10 мянгыг өгөх гэсэн нь юу л бол. Хүүхдэд 10 мянгыг өгч баярлуулснаар оронд нь сонгуулийн санал хумих гол зорилго АН-ыг хөтлөж байв.
#улстөр
#нийтлэл
“Эрдэнэс таван толгой” компани сүүлийн жилд хамаг хүч хөрөнгөө шавхан зүтгэж буй нь үнэн. Энэ компаний зүтгүүр хамт олонд баяр хүргэх ёстой. Уул овоо шиг овортой нүүрс гэгч асар их чулуу шороог аварга даацын хэдэн зуун машинаар малынхаа бэлчээрийг сүйтгэн олон жил зөөлөө.
#улстөр
#нийтлэл
Гишүүн С.Ганбаатар, Засаг хоёрын цацдаг мэдээлэл галзуурам зөрөөтэй нь иргэдийн бухимдал сэдрэх ноцтой шалтаг болж байна. Ямарваа зөрөө адармаатай амьдралд бишгүй гардаг. Ганбаатар Засаг хоёрын үг алд дэлэм ч биш, бараг сансрын цифрээр зөрж буй.
#улстөр
#нийтлэл
Нүнжигтэй тансаг тасалгааны хоёр хана дүүрэн өрөөстэй олон зуун ном ямагт гоёмсог агаад сэтгэл сэргээнэ. Дан орос, англи номууд. Суут сэтгэгчдийн ботиуд. Монгол ном ховор.
#чөлөөт цаг
#нийтлэл