Биесээ барьж идэх гэж талцан зодолдож буй бүлэглэлүүдийг Төр засгийн тавцангаас орвонгоор нь хус. Нэгийг хусаад нөгөөг үлдээвэл юу ч өөрчлөгдөхгүй. Бүлэглэлүүд цөм ав адилхан хулгайчууд гэдэгт бүү эргэлз. Эх орны баялгийг булаацалдаж буй талцсан хулгайчдын аль нэгийг өмөөрвөл Та өмөөрсөн хулгайч бүлгийнхээ хамсаатан болж нүгэлд унана.
Монголчууд бие биеэ хайрладаг болж чадвал Их хөршийн геополитик саармагжина.
...Зөв шүүмжлэл байгаа оновол эм болдог гэх итгэлээ би хаядаггүй. Хувь хүн, нийгмийн сул тал зөв шүүмжлэлээр засрах нь элбэг.
Эрхэм улс төрчид минь сэтгэх цар хүрээгээ тэлцгээ. Та нарын тархины сан хөмрөгийг авилга, огцруулах, томилох ад зэтгэр эзэлжээ.
Хивс битүү дэвссэн урт сайхан гудаатай, олон саруулхан тасалгаатай, дотроо тансаг гуанзтай, ойн цоорхойд иж бүрэн зуслантай, ийм байгууллагыг том гэхээс яахав.
Үсрэнгүй дүүлэх ирээдүйгээ баллуулсан ястан гомдол тээж явах туйлын зөв. БНДАУ-аа тунхагласан бол (ЗХУКН-ын сурталдаж байснаар социализм байгуулж дуусчихаад коммунизм сүндэрлүүлж эхэлсэн) Зөвлөлтийн ам бүл-тувачуудтай дөрвөдүүд мөр зэрэгцэн өнөөгийнхөөсөө хавьгүй илүү хөгжих байсан ч юм билүү. Дөрвөдийн том үсрэлтийг халхууд хаасан аваас гомдол тээж явахаас өөр яалтай.