Дарга!.. Энэ үг социализмын үед биднийг жинхэнэ уралдуулж өгсөн дөө. Хүчээ сорих өөр бизнес байсангүй. Дарга болохын төлөө яахаас ч буцахгүй амьдарлаа. Дарга хүн жирийн олноос давуу эрх эдэлсэн, тусгай хангамж хүртсэн, юун ноён. Хаад ноёд чухамдаа яаж даварсныг миний бие нүдээр үзээгүй, зөвхөн тэднийг аль муугаар шившиглэсэн урлаг утга зохиол гэгчээс баримжаалснаа хүлээх хэрэгтэй.
#нийгэм
#нийтлэл
Талбай дээр явж байтал нэг эрхэм миний толгойг илбээд,
-Гөөгий гөөгий миний ард түмэн яагаад уйлаад байна? гэнэ.
-Би уйлаагүй л байна шүү дээ гэж гайхвал тэр бээр,
-Нүднээс чинь нулимс урсаагүй ч миний ард түмэн цээжин дотроо сүүлийн хоёр жил мэгшиж яваа. Бид мэдэж байна.
#нийгэм
#нийтлэл