Өмнөговьд зүгээр л очоод үз. Нүдээрээ хар! Чихээрээ сонс! Ганцхан жишээ татья. Нүүрсний экспортын тээвэрт өнөөдөр хүнд даацын 21 мянган машин өдөр, шөнөгүй цувж байна. Гэтэл огт явдаггүй, дандаа монголчуудын “горьдлого” хэмээгдэх компаниудын бараг 5 мянга шахам машин нүүрс тээвэрлэх “С” зөвшөөрлийг мөрөөдөж хүлээсээр моралийн элэгдэлд орж, эвдэрч, зэврээд дуусаж байна. Энэхүү шоовдорлогдсон азгүйчүүд нь бүгд Монголын үндэсний компаниуд байдаг нь сонин.
Төрийн бодлогоор ховор ан, амьтны ашиглалт, хамгаалалт нь нэг шугаманд байх ёстойг БОАЖ-ын шинэ сайд Б.Бат-Эрдэнэ та ойлгож байна уу? Саяхныг болтол мөнөөх Б.Галбадрах таны зөвлөх байлаа шүү дээ. Эрхэм Сайд аа! Таны зөвлөх асан Б.Галбадрах гэгч этгээдийн хүслээр энэ тогтолцоог нурааж байгаа бол дэндүү харамсалтай. Түүний хүсэл хэрэгжвэл Монголын ховор ан, амьтдыг шууд цаазын тавцанд аваачсан явдал болно. Зөвшөөрлийн хуулиар “зөвшөөрүүлээд”, амьтны хуулийн дуудлага 29 дүгээр зүйл гэж орж ирсэн, дуудлага худалдааны шударга бус зохицуулалтаар “алах” гэж байгаа агнуурын бүс нутгийн тогтолцоо нурвал Монголын ан, амьтан төдийгүй орон нутгийн иргэд хохирч үлдэх болно.
-Яагаад, өдөр, шөнийн 24 цаг үргэлжийн мөнхөд соргог хил манах үүрэг, тангарагтай хилчид, ХХЕГ-ынхан, эдүгээ УИХ-ын гишүүн болсон Ц.Сэргэлэн тэргүүтэн өдий болтол дуугүй байсан юм вэ? Тэд яагаад, ийм том хилийн зөрчил гарч, удаа дараа давтагдаж байхад “унтсаар” байсан юм вэ?
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нүүрсийг барьцаалж, удаа дараагаар “OFF TAKE” гэрээ байгуулж, гаднаас урьдчилж авсан асар их хэмжээний тэр мөнгө хаачсан юм бэ? Юунд зарцуулсан юм бэ? ЕРӨНХИЙ САЙД АА!
-Монголд гадаад руу гарах гэсэн, дарга болох гэсэн хоёр том дараалал үүсчихлээ-
Ан агнуур гэдэг чиний төсөөлдөг шиг шууд буудаад устгаад мөнгөөр бороо оруулаад явдаг зүйл огт биш. Ийм солиотой юм бодож, ярьж явдаг Хууль зүйн сайдтай улс юм даа бид. Нүдэнд чинь нүгэл шингэжээ эрхмээ!