Даваадорж

@davaadorj
140
нийтлэл
6,082,729
уншигдсан
721
сэтгэгдэл

Тэр Монголын төрийг АНАГААХ ЖОР-оо барьж байна.

Сэтгүүлчээр өнөөг хүртэл 30 шахам жил ажиллахдаа төр, засгийн тэргүүнүүдээсээ авахуулаад эрдэмтэн мэргэд, жирийн иргэн, малчин, тариаланч, үйлдвэр, уурхайн ажилчин, эзэд... гээдхэчнээн ч хүнтэй уулзаж, ярилцаж,сурвалжилж ​байсан юм бэ дээ!Тоог гаргах боломжтой ч одоо энэ хэцүү л дээ. Санахгүйгээр таг мартагдсан нь ч бий. Гэхдээ тэдгээр уулзан учирч явсан хүмүүсээс ярьж хэлсэн нь огтхон ч мартагддаггүй, хийж бүтээж яваа болгон нь бодол сэтгэлд онцгой, гүн сэтгэгдэл төрүүлж үлдсэн нь ч байдаг юм. Яг тийм хүмүүний нэг нь Монголын эм зүйн салбарын өнөө цагийн хамгийн шилдэг эрдэмтэн, АШУҮИС-ийн доктор, профессор Доржвалын Энхжаргал хэмээх эмэгтэй бөлгөө. Би бол энэ бүсгүйг зүгээр л ГАЙХАМШИГТАЙ гэж тодорхойлно. Эрдэмтэн судлаачийнхаа хувьд ч тэр, эгэл жирийн монгол эх, эзэгтэй хүнийхээ хувьд ч тэр энэ хатагтай бусдад үнэхээр үлгэрлэхүйц хүн. Яагаад ингэж бардам өгүүлж байна вэ гэж үү?

I HAVE A DREAM

Төр барилцах иргэний эрхээ Үндсэн хуулиндаа тодоор хуульчлан зааж оруулсан атлаа тэр эрхээ эдлэж чадахгүй НАМ нэрийн доор нэгдсэн бүлэглэлүүдэд дарлуулж суугаа бол Монголын иргэн та бидний арчаагүй, онхиогүйнх биш гэж үү?

Монгол хүн мөн бол эрхээ эдэл л дээ

ҮНДСЭН ХУУЛЬ гэхээр л алдаатай байсан ч тэр болгонд засварлаж, залруулж болдоггүй гэж сурталддаг ухааныг гайхаад барахгүй юм аа! За энэ ч яахав. Тэгэхээр Монголд эдийн засгийн хямралаас илүү, ЗАСАГЛАЛЫН хямрал удаанаар нүүрлэн, хор урхагтайгаар нийгмийн бүхий л амьдралд нөлөөлөөд байна гэж хувь сэтгүүлчийн үүднээс дүгнэж явдгаа бичиж байна.

“СОЛИОТОЙ” ГОЁЫН ТУХАЙ СОНССОН УУ

Төрд ямар ч ачаалал, дарамтгүйгээр өөрсдөө эрсдлээ бүрэн хариуцаж, хамгийн өндөр, шилдэг технологийг Монголд авчирч, ажлын байр үүсгэсэн, нэмүү өртөг, мэдлэг, инновац шингэсэн орчин үеийн үйлдвэрийг байгуулаад бүтээгдэхүүнээ гаргаж эхэллээ шүү дээ.

Л.Оюун-Эрдэнийн аргагүйдсэн алхам буюу түүнийг өмөөрч, дэмжихийн учир

Шинэ сэргэлтийн бодлого нь ямар ч байсан гараанаасаа хөдөлсөн. Бүрэн хэрэгжүүлж чадвал Монгол Улсад маш том сэргэлт, үр дүн бий болно. Санасан бодсоноо хэрэгжүүлэхийн тулд тэр төсөөлшгүй эсэргүүцэлтэй тулгарч эхлэнэ. Түүнээс өмнөх үеийн Засгийн газрууд, Ерөнхий сайд нарын туулсан замнал, жишгээс харахад бүгд л сайн сайхан эрхэм зорилгыг дэвшүүлэн зориод харамсалтай нь замынхаа дундаас ямагт няцаж, шантарч буцсан байдаг юм.

Ерөөлөөр болтугай

1990 оны Цагаан морин жилийн хувьсгалаас хойшхи 32 жилийн түүхээс харахад энэ Засгийн газрын туулж буй шиг хүнд сорилтой тулсан нэг ч Засгийн газар байгаагүй гэдэг нь үнэн л дээ. Үгүйсгэх хэрэггүй юм. Ямар ч байсан Монгол Улсын эдийн засаг ковидоос, залгаад хойд хөрш, Украины хооронд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж шууд хасах 4,6 хувиар агшаад байсан бол шинэ оны гараан дээр 4 хувь болж тэлж эхэлсэн байна.