Ядаж цэцэг өргөн алхахдаа гаргадаг шигээ дүр эсгээд ч болтугай ард түмнээ ийн зовоож байгаадаа уучлалт гуйчих “этик”-ийн шавхруу ч үгүй болсон нь нэн харамсалтай.
Ковидтой өнгөрсөн хоёр жилд автозам, төмөр зам ямар чухал болохыг эрхбиш бид ухаарч ойлгосон байх. Тэр тусмаа хилийн боомтуудынхаа ачаа тээврийг нэвтрүүлэх хүчин чадлыг үтэр түргэн нэмэгдүүлэхгүй бол улс орноороо жинхэнэ сүйрч, алингаа алдаж болох аюултайг харлаа шүү дээ. Дахин хэлье! Зам мандтугай! Монгол Улс Мянганы төмөр замтай болох болтугай!
Шуудхан хэлэхэд Монголын ЦАГААН САР утгаараа ХАР САР болж хувирдаг юм.