Дашрэнцэн

@dashrentsen
221
нийтлэл
7,800,780
уншигдсан
10,942
сэтгэгдэл

Монгол төрийн үүдийг хааж модоор дарсан нүгэл

Чойрын номд нэлээд гайгүй гэгддэг С.Бүтэнбаяр ламтан намайг уулзъя хэмээн дөрөв, тав хоног их л шахамдуу эрсэн байх юм. С.Бүтэнбаяр ламтантай би 1911 оны тусгаар тогтнолыг ч, 1921 оны хувьсгалыг ч лам нар тэргүүлэн хийсэн тухай хууч хөөрч танилцсан юм. Бас надад нэг ном өгөх ёстой байсан. Ламтантайгаа уулзлаа. Мань эр улстөржчихсөн явж байна аа.
#улстөр #нийтлэл

Хулгайлж авсан мянган саналыг хуульчийн нэг шийдвэр ялдаг

Хэвлэлийн хурал хийж, хэл ам таталж гоншигносон хүмүүс Монголоор нэг байна. Ялагдсан нам нь ялсан гэж гоншигноно. Унасан бөх нь давсан гэж гуншигнана. Хасагдсан морины эзэн миний морь түрүүлсэн гэж агсамнана. Тээндэрт ялагдсан компани авлига авчихлаа гэж гомдоллоно.
#улстөр #нийтлэл

“Олсоор оосорлоод Орост өгнөө”

Путин бол Монгол Улсад нэг их ач холбогдол өгдөггүй шинэ орос удирдагчдын нэг. Монголыг Амеркийг дагаад байхаар их л дургүй байдаг. Путины Монгол Улс дахь айлчлал, алс дорнод, Алтайн хязгаарт байгаа өөрийн газар нутгаа нэг эргэж далимдаа Монголоор дайраад буцсан юм.
#улстөр #нийтлэл

Хөөрхий дөө, Муусайн партизанууд

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-нд Ардчилсан хувьсгалын партизанууд нэг цуглардаг. Эхлээд С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөж, дараа нь нэг баярын хурал хийж, бөхийн барилдаан үзэж, үргэлжлээд л зиндаа зиндаагаараа хуваагдан архидаж нэг сайн баярладаг юм.
#улстөр #нийтлэл

Хаан банкны хонь ямаан сүрэгээ хөө,гүүргий,гүүргий...

Мал тооллого болов. Хөдөө сумаас мал малладаг дүү маань утасдаж байна.
#эдийн засаг #нийтлэл

“Тамгагүй төр”-ийн түшээд гутал, сандлаар гөвөлцөнө

Улс төр улам сонирхолтой болж байна. Орон нутгийн сонгууль өнгөрөөд хоёр сар болсон ч нийслэлийн Багануур дүүрэгт тэнцүүхэн суудал авсан АН, МАН хоёр ёстой нэг ард түмний хэллэгээр ана мана ач тач үзэлцэж дээр, доороо орон ноцолдсоор шинэ онтой золголоо. Тус дүүргийн ИТХ-д 25 төлөөлөгч сонгогдохоос МАН 13 суудал, АН 12 суудал авсан гэж сонгуулийн тойргийн хороо зарласан юм.
#улстөр #нийтлэл