Ямар ч гэсэн тамхины хууль гарчихлаа. За одоо хэрэгжүүлээд байж дээ. Хамгийн түрүүнд тамхи татаад хог хаяад хууль зөрчөөд байгаа нөхдүүдийг хэн маань 50 мянган төгрөгөөр торгох вэ. Хууль зөрчсөн бүхнийг үнэхээр зад торгоод баймаар байна. Өчигдөр Төрийн ордонд болсон сэтгүүлчдийн 100 жилийн ойн баярын хурал ганц, хоёр цагийн дараа л цуглагсад шингэрээд байлаа.
#нийгэм
#нийтлэл
Ардчилсан нам шинэчлэлийн Засгийн газар улс төр, эдийн засгийн өндөрлөгийг эзлэж аваад харсан чинь хуучны эрх баригчид дээр, дооргүй сүлбэлдэж бүгдээрээ ямар нэгэн барааны ченж, мафи, шахааны бизнесийн сүлжээ болчихсон байв. Үүнээс болоод өртөг хямд ямар ч өргөн хэрэглээний бараа худалдан авагчид очихдоо үнэ нь хэд дахин нугарч тэнгэрт хаддаг байна.
#нийгэм
#нийтлэл
Оюутнуудын сургалтын төлбөр нэмэгдэх тухай дуулиан боловсролын шинэ сайд Л.Гантөмөрийг чамгүй сандаргасан. Сайд нь мэднэ гэж бодоод төрийн өмчийн сургуулийн төлбөрийг арван хувиас илүү нэмэхийг хориглосон боловч их, дээд сургуулиуд түүний үгийг тоодоггүй.
#нийгэм
#нийтлэл
Сонгуулийн хуулиа батална гэж ёстой хонх, дамар, лам гурвын үлгэр болоод байна. Хонх нь дуугарахаар дамар нь таг, дамар нь дуугарахаар хонх нь таг, хоёулаа дуугарахаар лам нь таг гэдэг биз дээ.
#нийгэм
#нийтлэл
Бүх хүнийг ном уншдаг, номонд дуртай болгох гэж ухаантнууд үйлээ үзэж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан бүх нийтийн номын ээлжит баяр саяхан болж өнгөрлөө. Нэг үеэ бодвол ном ном гэх хүн олон болжээ. Ном судлагдаж, ном бүтээгдэж, ном үнэтэй болж, ном бэлэглэж, ном гараас гар дамжин уншигдаж, ном хөдөөг зорьж шинэ уншигчид руугаа явж байна.
#нийгэм
#нийтлэл