Энэ нийгэм чинь ямар аюултай харгис догшин болоод байна даа. Баячуудыг шоронд хийж шонд дүүжил гэж өдөр болгон хоороор бархиралдана. “Төрөөс төрсөн тэрбумтнуудыг алаад өг” гэж улстөрчид нь хийрхэнэ.
#нийгэм
#нийтлэл
Хөрөнгөтэй хүнийг үзэн ядах үзэл улам бүүр газар авсаар байна. Тэдний хөрөнгийг хурааж хамаг юмыг нь битүүмжилж, хураасан хөрөнгийг нь хувааж авах хуучаар нийгэм өвчилчихжээ. Ядуу байна гэдэг бахархал болж , ядуу ард иргэдийнхээ төлөө тэмцэгч улстөрчид од болж байна. “Олигархиудыг зайлуул”, “Баян новшнуудыг хараал идэг”, “Уул уурхайн компаний эзэдийг алаад өг” гэж хэвлэлүүд хашхираад ирлээ.
#нийгэм
#нийтлэл
Улс орны удирдагчид нь Орост долигнох, Орост нялагнахаараа уралдацгааж байсан социализм байгуулах үед одоогийн нийслэл хотын маань Дүүргүүд байгуулагдсан тухай инээдтэй шийдвэр байх юм.
#нийгэм
#нийтлэл
Алгын чинээ газар, алгын чинээддэггүй юм байна. Газар гэдэг ер нь багададгүй юм билээ. Алгын чинээ газар гэдэг чинь уртаараа таван метр өргөнөөрөө хоёр метр орчим газрыг хэлнэ. Арван метр квадрат газар гэсэн үг. Бас хаанахын ч гэсэн нэг хүний булшны газар ойролцоогоор ийм байдаг юмуу даа.
#нийгэм
#нийтлэл
Туурга тусгаар Украйн улсын хамгийн сор болсон Крым гэдэг үзэсгэлэнт газрыг Оросын Ерөнхийлөгч Путин айлгаж байгаад булаагаад авчихав. Гартаа барих зэвсэг, хотондоо дуугарах буугаа хураалгачихсан Украйн улс яаж ч чадсангүй. Уг нь Украйн улс хотонд дуугаргах сайн буутай байсан.
#нийгэм
#нийтлэл
Манай яруу алдарт луйварчин дарга нар үнэхээр сүүхээтэй юмаа. Тэд хүний бодоогүйг бодож, сэтгээгүйг сэтгэнэ. Ялангуяа газар дээрэмдэх тал дээр бол бүүр шинжлэх ухаан болтлоо хөгжөөд мэргэшчихсэн хэсэг бүлэг улс байна.
#нийгэм
#нийтлэл