Дашрэнцэн

@dashrentsen
221
нийтлэл
8,243,196
уншигдсан
10,980
сэтгэгдэл

Ноёд, түшмэдийн намыг устган гарч ирсэн МАХН

1920 он гэхэд Нийслэл хүрээнд олон нам байсан гэвэл гайхах хүн олон. Гэвч марксист ленинист биш түүх судлаачид 1920 он гэхэд Нийслэл хүрээнд олон намууд буюу улс төрийн олон бүлэглэлүүд байсныг нэгэнт тогтоожээ. 1920 онд Бодоо, Чагдаржав нараас Эрхүүгийн коментерний төлөөлөгч Макстенект гардуулсан бичгэнд Монголд олон нам байгаа тухай хамгийн тодорхой өгүүлсэн боловч түүхчид төдийлөн ярьдаггүй юм.
#нийгэм #нийтлэл

Крымдэх, Крымдүүлэх

Аугаа их Орос орон газар нутгаар дутаагүй. Дэлхийн бүх газар нутгийг зургаахан хуваахад нэг нь Оросынх байдаг болохоор газар нутаг нь илүүдмээр юм аа. Гэвч газар нутгаа тэлнэ гэдэг үеэс үед том том хаадын нь алдар гавьяа нэр төрийх нь хэрэг болтой юмаа. Орос орон алдагдсан нутгаа авна гэдэг нь Орос оронд хэрэггүй ч Путины нэр хүндэд хэрэгтэй.
#дэлхий дахинд #нийтлэл

Дайсны талын Бодоо сайд, Богд хаан, АНУ

Марксист, Ленинист түүх бичлэгээр бол нийгмийг манай тал, дайсны тал гэж хоёрхуваана. Манай талын баатраа түүхэндсайнаар мөнхөлж, дайсны талынхныг муу муухайгаар нь дуудаж харлуулан үлдээдэг ёстой. Түүхийг кино,уран зохиол, яруу найраг болгон ард түмэнд ойлгуулж, сургуулийн сурах бичигт мөн л уран зохиол, уран сайхны кино яруу найргаар бичиж үлдээдэг.
#улстөр #нийгэм #нийтлэл

Баян-Өлгийн асуудлууд, Болд сайд, Бакей гишүүн

Амьдрал баян учраас газар болгон өөр өөрийн асуудалтай. Газар бүр хөгжих гэхдээ өөр өөрийнхөө “асуудлуудыг” шийдвэрлүүлэхээр сонгуульд оролцсон байдаг. Баян-Өлгийчүүд өнгөрсөн сонгуулиар одоо засгийн эрх барьж байгаа Ардчилсан намыг орон нутагтаа эргэлт буцалтгүйгээр сонгосон байдаг.
#нийгэм #нийтлэл

Монголын хувьсгалч Сүхбаатар, Чойбалсан нар коментернд тангараг өргөв

Бодоо, Данзан тэргүүтэй ”МАН”-ынхан Хүрээнээс Орос улсыг зорин гарахдаа “Гамин цэргийг хөөн зайлуулж туслана уу, Богд хааныг эргүүлэн хаан ширээнд нь залж өгнө үү “ гэсэн бичигтэй, эх орноо гамингийн савраас аврах чин зорилготой явсан. Ардын намын хувьсгалчдыг Сибирийн коммунистууд тосч аваад бүх юм шал ондоогоор эргэжээ.
#нийгэм #нийтлэл

Ядарсан муусайн партизануудаа горьдоож яах гээв ээ

Энэ жил ардчилсан хувьсгалын 25 жилийн ой болно. Ер нь аливаа том түүхэн үйл явдлыг 25, 50, 100 жилийн ойгоор нь сүр бараатай тэмдэглэдэг. Үнэхээр Ардчилсан хувьсгалын ойд ач холбогдол өгч байгаа бол өдийд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар бахархан ярьж ажил болгож, төсөв мөнгө гаргаж дээр, дооргүй анхаарч бэлтгэх ёстой.
#улстөр #нийтлэл