Монгол Улсын стратегийн амин чухал бүтээгдэхүүн болох шатахууны 98 хувийг дангаар хангадаг ОХУ хориг арга хэмжээнд орж байхад улсын хамгийн чухал салбарыг хариуцсан сайд “энэ нь эергээр нөлөөлж магадгүй” гэсэн хүлээлттэй байна гэдэг маш хариуцлагагүй бөгөөд мэдээлэл, мэдлэггүй үйлдэл. Тэнд дайн эхэлж, барууны хориг арга хэмжээ тэндээс Монгол руу урсгал хийдэг цоргыг хэзээ мөдгүй бөглөж мэдэхээр нөхцөл байдал үүсээд байхад сайд юу бодож байгаа юм бол?
Сарын өмнөөс шатахууны үнэд төр оролцохгүй болсон. Одоо шатахууны үнэ импортлогчдын гарт шийдэгдэнэ. Харин төрийн бодлого тэдний гарт шийдэгдэх ёсгүй.
Урьдчилан сэргийлэх багц бол нарийн мэргэжлийн эмч нар туршлага дээрээ суурилан гаргаж байгаа үзлэг, оношилгооны төрлүүд юм. Нийтлэг асуудал, хэрэгцээ шаардлагыг ажиглалт, судалгаа, статистикт үндэслэн тогтоох замаар багцуудыг гаргадаг. Аль насныханд ямар өвчин эмгэгийг урьдчилан тандах вэ, юунд анхаарах вэ гэдгийг мэргэжлийн үүднээс тогтооно гэсэн үг.
“Роснефть” компани монополчиллоо, Оросууд биднийг шатахуунаар хараат байлгах гэж хааж боолоо гэдэг “геополитикийн шахуу” худлаа шалтгаанаар пиар хийж, иргэдээрээ Оросыг үзэн ядуулах ажлыг ч колонкийн эзэд сэвсээр ирсэн. Үнэндээ өнөөдүүлд нь тийм санаа байсан уу? Харин манайхан бүгдээрээ ганцхан компани дээр гүйж очиж, өөр хоорондоо өрсөлдөж үнийг нь хөөргөсөөр ирсэн буруутай.
“Байгаль эх бүтээв” уриатай “Талын Монгол” брэнд бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэн экспортод гаргахад бэлэн болоод буй “Грийн Групп”-ийн гүйцэтгэх захирал Б.Алтангэрэлтэй ярилцлаа.
Ховд аймагт тарьж ургуулсан хүнсний ногоог дэвшилтэт технологийн дагуу амт, чанарыг нь алдагдуулахгүйгээр хатаан нунтаглаж, монголчуудын өдөр тутмын хүнс болох гурил, гоймон зэрэг бүтээгдэхүүний орц найрлагыг баяжуулан зах зээлд гаргах цоо шинэ үйлдвэрлэлээ “Грийн групп” ХХК ийнхүү эхлүүлж байна.