Боргилмаа

@borgilmaa
237
нийтлэл
7,725,279
уншигдсан
5,264
сэтгэгдэл

Хотын хүн ам 2.4 саяд хүрэх үед хөдөөгийн зарим сум 100 хүнтэй үлдэнэ

Маш өндөр магадлал бүхий хүн ам нийслэлд төвлөрч, хөдөөгийн сум, суурингууд эзгүйрэх үзэгдлийг урьдчилан таамагласаар ирсэн боловч энэ үйл явцыг хэрхэн удирдах талаар угтуулсан бодлого шийдвэр гаргагчдын түвшинд нухацтай яригдалгүй өнөөдрийг хүрчээ. Харин Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үр дагаварт өнөөдрийн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүрэн эрхийн хугацаагаа бүтэн эдэлж, бодлого дээр төвлөрөх боломжийг атгаж буй анхны Засгийн газар байх.

Хөрөнгийн болоод эрх мэдлийн давуу байдал л авлигын загалмайлсан эцэг

Эзэд нь түрүүчээсээ сонгуулийн цикл байтугай хүний амьдралын бүхэл үеийг гэнэ сэрэггүй өнгөрөөж, хөрөнгийнхөө эх үүсвэр угаагдаж, угаасаа элит гэгдэх цагаа хүлээж байна.

Англи хэлэнд сургах уу, аль эсвэл англи хэлний тухай заах уу?

Эх хэл ч бай, гадаад хэл ч бай яг адил. Хүн өөрийн түвшинд л эзэмших хэрэглээ юм. Англи хэлийг нэгдүгээр ангиас заалгалаа гээд аль түвшний чадварыг бид яриад зориод байгаагаа ч мэдэхгүй баахан маргаж байна. Англи хэлийг нэгдүгээр ангиас үзэхийг дэмжиж байгаа эцэг эхчүүд, томчуудын төсөөлөл бол энэ шийдвэрийн улмаас хүүхдүүд асар өндөр академик түвшинд англи хэлийг эзэмшчих юм шиг, тэр боломжийг нь хаан боогдуулах буй мэтээр харамлаж байх аж.

Далайд хаалттай ч дэлхийд нээлттэй байж чадав уу?

Монголын хувьд хойд хөрш ОХУ дайнтай, бүхэлдээ барууны эдийн засгийн хоригт, урд хөрш БНХАУ тэг ковид бодлоготой, хилээ хаалттай нөхцөлд импортоос хараат эдийн засгаа үнийн өсөлттэй ч нийт дүнгээр өсөлттэй авч гарлаа.

ХООСОН: ХЭЛЭХ ГОЁ ҮГ ДУУССАН...

Уул уурхайн баялгийг болон банк санхүүг эзэмшиж буй нийгмийн тодорхой бөгөөд цөөнх хэсэг төрийг удирдахын тулд өөрсдөө, эсвэл төлөөллөө улстөрийн эрх мэдэлд томилж ирсэн тогтолцоо хувь заяагаар ч гэх үү тасарсан үүлэн чөлөөгөөр Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдсон юм. Тэр хоосон нь үнэн. Хоосон ч учраас төрийг, улсыг худалдан авсаар ирсэн олигархиудын хуйвалдааны эсрэг зоригтой зогсож байгаа болов уу.

Зөвлөлдөх санал асуулга зөвийг шийдээсэй

Иргэдийг санал бодолгүй, эс бөгөөс санаж бодох нь буруу гэж басах маягаар зөвлөлдөх санал асуулгыг зүгээр “шоу” гэж хэлэх хэсэг ч байна. Нийлэхээрээ ард түмэн ухаантай. Ямартаа ч иргэдийг хуурах боломжгүйг хэдхэн хоногийн өмнө сэм хэлэлцэн баталсан цахим сайд Н.Учралын хуулийн тавилангаас харцгаая. Иргэдийн санал бодлыг сонсолгүй хэлэлцэн баталсан хууль ямар асуудал шүүмжлэл дагуулж, яаж хоригт орохыг харцгаасан.