“Гамбирын ч үйлдвэргүй байж Галуут сум яагаад улсын тэргүүний сум болдог юм бэ” гэж Баянхонгор аймгийн Галуут сумын иргэд тойргийнх нь төлөөний гишүүн байсан Х.Баттулгад уурласан бололтой. Хариуд нь мань хүн “уурлаад байгаад нь гайхаад” байгаагаа илэрхийлж буй уулзалтын үеийн бичлэг сошиал сүлжээнд тавигдсан байна.
#улстөр
#нийтлэл
Урьдчилан сэргийлэх багц бол нарийн мэргэжлийн эмч нар туршлага дээрээ суурилан гаргаж байгаа үзлэг, оношилгооны төрлүүд юм. Нийтлэг асуудал, хэрэгцээ шаардлагыг ажиглалт, судалгаа, статистикт үндэслэн тогтоох замаар багцуудыг гаргадаг. Аль насныханд ямар өвчин эмгэгийг урьдчилан тандах вэ, юунд анхаарах вэ гэдгийг мэргэжлийн үүднээс тогтооно гэсэн үг.
Иргэдийг санал бодолгүй, эс бөгөөс санаж бодох нь буруу гэж басах маягаар зөвлөлдөх санал асуулгыг зүгээр “шоу” гэж хэлэх хэсэг ч байна. Нийлэхээрээ ард түмэн ухаантай. Ямартаа ч иргэдийг хуурах боломжгүйг хэдхэн хоногийн өмнө сэм хэлэлцэн баталсан цахим сайд Н.Учралын хуулийн тавилангаас харцгаая. Иргэдийн санал бодлыг сонсолгүй хэлэлцэн баталсан хууль ямар асуудал шүүмжлэл дагуулж, яаж хоригт орохыг харцгаасан.
Хятад улс сэргээгдэх эрчим хүчний салбарт дэлхийн хамгийн том хөрөнгө оруулагч. Ус, салхи, нарны цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, хуримтлуулах суурилагдсан хүчин чадлаараа дэлхийд нэгдүгээрт орж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Монголын эрчим хүчний нүүрсний гол худалдан авагч зах зээл маань мөдхөн хүрэн нүүрсийг хэрэглээнээс шахах түрэн гаргах нь цаг хугацааны л асуудал болжээ.
Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнтэй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх эдийн засгийг дэмжих эрчим хүч, төмөр зам, авто замын төслүүд, тэдгээрээс хүртэх боломж, үр өгөөжийн талаар ярилцлаа.
Уул уурхайн баялгийг болон банк санхүүг эзэмшиж буй нийгмийн тодорхой бөгөөд цөөнх хэсэг төрийг удирдахын тулд өөрсдөө, эсвэл төлөөллөө улстөрийн эрх мэдэлд томилж ирсэн тогтолцоо хувь заяагаар ч гэх үү тасарсан үүлэн чөлөөгөөр Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдсон юм. Тэр хоосон нь үнэн. Хоосон ч учраас төрийг, улсыг худалдан авсаар ирсэн олигархиудын хуйвалдааны эсрэг зоригтой зогсож байгаа болов уу.