Тэр жил, 1999 онд Энэтхэгийн Банголор хотод таксины жолооч нэг энэтхэг нөхөр цэцэг цэврүү шиг монгол оюутан охиныг хүчиндчихэж (бараг бүлэглэсэн) билээ. Гэхдээ саяхных шиг ноцтой төгсөөгүй. Хүчиндчихээд саяных шиг машины явдал дунд зам руу хаячихаагүй, “өрөвдөөд” оюутны байранд нь дөхүүлээд өгсөн.
#нийгэм
#нийтлэл
Ойрд би фото-нийтлэлээ ор тас орхигдуулжээ. Тэр нийтлэлээ яав ийв, хааяа үзүүлж байгаач, сонин байдаг юм гэх хүн ч нэлээдгүй тааралдлаа. Хүүг минь үгүйлсэн бололтой коммент ганц нэг харагдаж байна.
#чөлөөт цаг
#photo
Нийслэлийн хүн амын их төвлөрөл, хөдөөнөөс урсах их миграц, замын түгжрэл, орчны бохирдол, утаа, энэ бүхэн энэ хотын өөрийнх нь даац нэгэнтээ олон дахин хэтэрсний шинж тэмдэг юм. Даац нь нэгэнтээ хэтэрчихсэн, түүнд төр засгаас тавих хяналт бүрэн алдагдсан дүр зураг харагдаж байна. Даацын хэтрэлтийг зогсоох үр ашигтай арга, механизмыг одоогоор бодож олоогүй байна.
#нийгэм
#нийтлэл
Хүн ардаа үр бүтээлтэй, тууштай ажиллуулдаг төгс механизмыг бүрдүүлж чадаагүй ирснээс болж манай үе үеийн Засгийн газруудын үйл ажиллагааны хөтөлбөрийн үндсэн гол заалтууд цаасан дээрээ үлдэж, ажилгүйдэл ядуурал нь хэвдээ явсаар өнөө хүрсэн нь нууц биш.
#нийгэм
#нийтлэл
Коммунист хүн, коммунист үзэл суртал, коммунист нам л гэж байхаас очиж очиж кино коммунист байх даа юув. Гэтэл “коммунист сүүдэр ший” байдаг гэнээ. Байх байхдаа дэлхийн коммунист эвслийн цэцэглэлийн үед коммунист сурталтай бүх улсад байсан ба одоо Монголоос бусдад нь хориглогдсон, Монголд л хаалтгүй үзүүлээд байна.
#нийгэм
#нийтлэл
Арабын ертөнцийг хамарсан ард түмний эрх чөлөөний хөдөлгөөн дэлхий дахиныг гайхшруулсан, догдлуулсан үйл явдал хэвээрээ байгаа ч саяхан Палестин-Израилийн хооронд байлдсан, Сирийн босогчид хэзээ ч Израильтай эвлэрүүлэхгүй гэдгээ андгайлсаар байгаа.
#чөлөөт цаг
#нийтлэл