Баярхүү

@bayarkhuu
793
нийтлэл
25,562,503
уншигдсан
6,098
сэтгэгдэл

Монгол-Хятадын харилцаа: Их түүхийг гэрчлэх нэгээхэн зураг

Миний цуглуулгын нэг хэсэг учраас уншигчиддаа дэлгэе гэсэндээ хүрч архиваа дахин ухлаа. Ахмад хижээл нь хуучнаа дурсан санаг, идэр залуу, багачууд нь ийм түүх байж шүү гэдгийг мэдэг, энэ зураг дээрхи эрхмүүдийн үр ач нар харж баясаг гэсэн үүднээс тэр л дээ. Иймэрхүү төрлийн цуглуулга надад нэлээдгүй байгаа тул хааяа нэг ингэж үзүүлж байгаа!
#нийгэм #нийтлэл

Метатехнологи Монголыг, шинжлэх ухаанч иргэншил монголчуудыг заналхийлэх цаг айсуй

Тээр жил улс төрч Ц.Элбэгдорж АНУ-ын Харвардын их сургуулийг төрийн удирдлагын мэргэжлээр төгсчихөөд Монголдоо ирээд Нүүх үү, үлдэх үү? хэмээх цуврал лекцээ уншсанаас үүдэн надад XXI зуун: Таамаглал, төсөөлөл номоо бичих санаа төрж билээ. Мань хүний лекцэнд хэд хэдэн чухал санаа байсан.
#нийгэм #нийтлэл

Ширэндэвийг шившиглэсэн зусрын үгс

МУИС-ийн хичээлийн 2-р байрны өмнөх талбайд нэгэн сүрлэг хөшөө буй. Босгоод жил ч болоогүй байна.
#нийгэм #нийтлэл

Хэдэн коммунист л боож үхнэ биз гээд зориглоё

Тархи угаагч “МУСТА”, “МУГЖ”, “МУАЖ”... гэж гарчиглаад өнгөрсөн оны 12 дугаар сард (2012.12.14) нэг нийтлэл энэ блогтоо тавьчихсан чинь түймэр дэгдээчих шахжээ. Уншсан тоо: 73514 cэтгэгдэл: 194 гэсэн тоо байна. Тэр 7 хоногтоо шилдэг нийтлэлд оржээ.
#улстөр #нийтлэл

Монгол дээлт, жанжин малгайт эрхмүүд

Өмнө нь би Сонины шарласан хуудас их түүхийг гэрчлэнэ гэсэн нэгэн нийтлэлдээ миний цуглуулгын нэг хэсэг учраас уншигчиддаа дэлгэе, ахмад хижээл нь хуучнаа дурсан санаг, идэр залуу, багачууд нь ийм түүх байж шүү гэдгийг мэдэг гэж учирлаад түүхэн гэрэл зургууд хангалттай байгаа тул хааяа нэг үзүүлж байя гэж амласан даа!
#чөлөөт цаг #нийтлэл

Сири–Мъянмар, Палестин–Израиль ардчиллын нэг самбар дээр

Нобелийн энх тайваны шагналт энэ бүсгүй яриандаа халаад Мъянмарын лал шашинтнуудад тохиолдож буй аюулын тухай ярьсан ба тэндхийн лалын шашинтнуудад анхаарал хандуулахыг хүссэн юм.
#улстөр #нийтлэл