АН засгийн эрх барихаараа өвөр хоорондоо үзэлцдэг, намын дотоод тэмцэлдээ улс орноо, төр засгаа чирдэг үзэгдлээс ард түмэн үнэндээ залхсан шүү дээ. Тийм учраас амар амгаланг эрэлхийлээд ах намдаа саналаа өгдөг.
Юүхэн хээхнээр аргацааж цаг нөхцөөж, өөрсдийгөө тайвшруулдаг монгол зан ахуй чинь л улс төртэй холилдоод өдий хүрснийг 2020 онд ойлгоод цэг тавьчихмаарсан!
Иргэдэд, нийгэмд цар тахал юм юм л бодогдууллаа. Өвчлөл, өвчин, өвчнийг давах гэдэг цоо шинэ ойлголт, мэдрэмж, загварыг бидэнд тулгалаа.
Эх орон олигтой хөгжихгүй байна. Нэг байрандаа дэвхцээд, эсвэл урвуу дэвшлээр яваад байна. Ядуурал, ажилгүйдэл, арчаагүйтэл, байхгүйтэл, мөнгөгүйтэл..... улс төрчдийн амны уншлага. Олон шалтгаан байдаг бол магадгүй монголчуудын атаархал ба тэнэглэл нь гол шалтгаан нь юм биш үү?
Монгол Улс дэлхийн бараг бүх улс оронтой дипломат харилцаа тогтоож, олон улс оронд ЭСЯ, ДТГ-аа ажиллуулж улсын төсөвт хүнд ачаа болж, санхүүгийн гарлагатай байна гэдэгтэй Элчин сайд байсан хүний хувьд би л лав санал нийлэхгүй.