Монгол маань нэг л өөдөлдөггүй, ямар дайрлага дайрчихсан юм бүү мэд? Эсвэл ямар тахил нь буруу өрөгдчихсөн юм бол бүү мэд? Санаатайгаар, хэний ч алдабалгагүйгээр өөрсдийгөө, улс үндсээ, үр хүүхдээ, хойч үеэ сөнөөх гээд ч байгаа юм шиг. Бараг сөнөөж байна даа!
Хамгийн их худалдаачин улс үндэстэн гэж хүн амын дийлэнх нь лангуу чингэлэг, зах бараадаж ажиллаж орлого олдог Монголыг хэлэхгүй. Энэ тухай гэгээтэй ямар ч мэдээлэл байхгүй. Монгол бол худалдаачин улс үндэстэн биш.
Орос, Хятадын эрх баригчид руу хандуулж байгаад л “Биднийг Шанхайн байгууллагад элс гээд шахаад өгөөч дээ” хэмээн ил далд гуйгаад ятгаад хатгаад ч байх шиг!
“Монгол Улс дэлхийн анхаарлын төвд дахин орж байна” гэсэн ойлголт монголчуудад түгээмэл байгаа бол би тийм биш ээ гэж хариулах байна. Дэлхийн анхаарлаас хэзээ хэрхэн гарчихсан юм?
Логикоор ухаж ойлговоос, Даманы арлын төлөө цуст тулалдаанд амиа өргөсөн, хөшөөгөө босгуулсан зөвлөлтийн баатрууд хятадын нутагт, хятадын газар нутгийн төлөө хятадуудтай тэмцэж яваад зүйл дууссан байх уу? Нөгөө маоист түрэмгийлэгчид гээд буй хятадууд нь төрөлх газар нутгийнхаа төлөө дайнд орж олон зуугуулаа алагдсан болж таарав уу?