Баярхүү

@bayarkhuu
793
нийтлэл
25,562,503
уншигдсан
6,098
сэтгэгдэл

Хасан Нидалийн шахид болсны 10 жилийн ойд

Энэ бол 2001 оны 9 дүгээр сарын 11-ний террорист халдлагаас хойш АНУ-ын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хамгийн ноцтой террорист акт хэмээжээ. Акт гэдгийг хөрвүүлсэнгүй. Үйлдэл гэвэл илүү ойлгогдоно.

Хуулийн цорын ганц дарангуйлал тогтоочих!

Монголчууд аж төрөх гэж, ажил хөдөлмөр эрхлэх гэж, улс гэрээ төвхнүүлэх гэж мөн ч их будилж байна. Гучин жил будиллаа. Төр-засаг нь ямагт түгшүүрийн байдалд ажиллана. Төр нь төр шиг байж чадахгүй, улс төрийн эр зориг дутна, хулчийна, популизмдэнэ.

Хэцүү нэрт Ясүкүнид

Японоороо 靖國神社​(эх орны энх тайвны сүм) гэж нэрлэдэг Ясүкүни 1869 онд цэргийнхний мэдэлд анх байгуулагджээ. Тэр үеийн генерал, адмиралууд энд мөргөл үйлддэг, 1874 онд анх Эзэн хаан энд морилж, тэгэхдээ бурханд биш, амь үрэгдсэн дайчдын сүнсэнд мөргөжээ.

Голда Меир

Давид Бэн-Гурионы араас Голда Меир хэмээх хатагтайг оруулж бичихээс аргагүй юм. Ерөөсөө ХХ зууны Израилийн түүх, ХХ зууны хоёр дахь хагасын Ойрхи Дорнодын олон улсын харилцааны түүхийг бүтээгчдийн нэрсийн жагсаалтад энэ эмэгтэй зайлшгүй хүндтэй, сонирхолтой байр эзэлдэг юм.
#чөлөөт цаг #нийтлэл

Монголын эдийн засаг төрөлжөөгүйд л гол асуудал байна

Олон Улсын Парламентын Холбоо, УИХ-аас хамтран зохион байгуулсан Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн II чуулганы гадаадын төлөөлөгчдийг Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзахдаа ардчилалд шилжсэн 1990 оноос хойш Монгол Улсын хөгжлийн замд сайн, муу зүйлс олон тохиолдсон ч ардчиллын баянбүрд хэвээр байгаа гэдгийг цохон тэмдэглэсэн билээ. Энэ бол Монгол Улс ертөнцөд юугаараа ондоошдог вэ гэсэн асуултын хариулт гэж үзэж болно.

Бодгаль ертөнцийн бодгаль жижиг лидер

“Түүхэн дэх бие хүний үүрэг”, “Нэг хүнийг тахин шүтэхүй”, “Түүхэн бие хүн” гэгч ойлголтууд нийгмийн шинжлэх ухаанд хүндтэй байрыг эзэлдэг. Ерөөсөө хүн төрөлхтөний түүх бол улс үндэстний, улс түмний гэхээсээ илүүтэй, тодорхой бодгаль түүхт бие хүмүүсийн өвөр хоорондын харилцааны түүх юм.
#нийгэм #нийтлэл