- Уншигчдад танил бус нэр томьёо бичээдэхлээ. Хорслын гормоныг эрүүл мэндийн шинжлэх ухаан, сэтгэл судлалд “Кортизо́л” гэж нэрлэдэг ба миний ажигласнаар манай монголчууд “Кортизо́л” хэмээх сэтгэл мэдрэлийн өвчинд үлэмж нэрвэгдчихсэн, тэр нь ямар шалтгаантай тухай дор өгүүлсүү!
-Хэрүүлч хараалч, хараал урсгагч нөхдөд: Наад стрессээ тайлтал, нийгмийн бухимдлаа марттал сайн харааж авцгаа! Хараал доромжлол гэдэг чинь Та нарын хувьд нэг төрлийн эм шүү дээ! Хөөрхий стрессийн гормон-кортизолоо гадагшлуулж байх хэрэгтэй шүү дээ Та нар! Таны хараал миний бичих постлох урмыг сэргээдэг шүү. Баярлалаа!
Нийгэмд буцалж өрнөж буй үйл явдлуудад хариу өгөхөөр 2021 оны нийтлэлээ эргэж толилуулъя. Дөрвөн жил чилийтлээ өнгөрчхөөд байхад өөрчлөлт, дэвшил байхгүй байгаад л цухалдаад ийм шийдэлд хүрлээ. Хүлцэн уншина уу. ЦЭГЭН ЦОХИЛТ гэж нэрлэхээс өөрөөр нэр томьёо олдоггүй ээ!
Энэ өдрүүдэд 80 жилийнх нь ойг тэмдэглэн өнгөрүүлж буй Холбоотон гүрнүүдийн Ялтын (Крымын) бага хурлын (1945.02.04-11) талаар монголчуудын дунд гэгээтэй талаасаа тунэерэг санал сэтгэгдэл үлдсэн байдаг билээ. Ялтын (Крымын) бага хурлаар л Монгол Улс тусгаар тогтнолоо олж авсан ба бага хурал дээр их багш Сталин АНУ, Британийг шахаагүй бол тусгаар тогтнож чадахгүй өнгөрөх байлаа гэх үзэл бодол нэн түгээмэл. Хэн хэнийг, бас юуг нь зөвшөөрсөн тухайд хэрэв онолын маргаан дэгдээсэн сэн бол өнөөг хүртэл нэгдсэн дүгнэлтэд хүрэхгүй байсан байх биз ээ.
Эцгийн эрхт ёс хязгааргүй ноёлсон Монголыг манай хувьсгалчид 1921 онд хүлээн авснаас эхлэн түүх дэлгэх гэсэн санаа эл нийтлэлд байхгүй.
#нийгэм
#нийтлэл