Хонконг, Сингапурын туршлага. Би бүр онцолж байна. Голд орсон сургамж гэе. Улс орон хөгжихөд боловсролгүй иргэд л саад болно. Боловсролын хүртээмж сайн байж болно, чанар нь маш хангалтгүй байвал улс орон сөнөх нь тэр!
Би хэлж байсан, хэлсээр ч байна. Юу гэвэл монгол хүн хувьдаа авсан машинаа л унана. Дугаараар хязгаарлаад эхэлмэгц хоёр дугаар авчихна. Гурвыг ч авсан чадна. Метро байгуулчихлаа гэж бодъё. Нэг хэсэг монголчууд сониучирхаад орно, сууна, үзнэ. Бусдаар хов хоосон давхих болно. Нийтийн тээвэр хөгжүүллээ гэсэн чинь хотоор нэг хоосон автобуснууд давхилдана. Одоо шүү дээ. Ажил цуглах тарах цагаар л автобус дүүрдэг, бусдаар Та нар хараарай, тав аравхан хүнтэй автобус л төв замаар уралдаж явдаг.
Монгол Улс эдийн засгийн хувьд бат бэх болж, хөгжлийн хурдны замд ормоор байна. Дэлхийн дахины хөгжлийн хурдтай зуузай холбомоор байна. Түүндээ Европ дахь чухал гуравдагч хөрш Германыг зөв оновчтой, харилцан ашигтайгаар ашиглаасай гэж л бодож байна.
Би хэдэн сарын өмнө бичсэн дээ. Улс даяар “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” өрнөж байгаа энэ цаг үед арай өөр өнцгөөс, хийж бүтээснээ бүү үрэн таран болгочихоосой, хийх бүтээхийн хажуугаар идэш уушаа зөв боловсон тохируулаач ээ, хүнсний аюулгүй байдлаа дээдлээч ээ хэмээн уриалсан нийтлэлээ дахин давтан хүргэе. Хүлцэн уншаарай!