Баяраа

@Bayaraa
22
нийтлэл
1,251,856
уншигдсан
775
сэтгэгдэл

Оюу толгойн хишиг 300,000 төгрөгөө идчихлээ, одоо яах вэ?

Иргэд нь халамжинд дасан нялхамсаж эгээтэй л хөхүүл хүүхэд шиг Засгийн газраасаа ээлжит мөнгөө нэхэж байна. Харамсалтай нь хөдөлмөрлөх, бүтээх хүсэл зориг бага багаар унтарсаар. Өөрийн ирээдүйгээсээ зээлэх гэхээс илүүтэйгээр хойч үеийнхээ эдийн засгийн боломжийг хулгайлсан гэвэл үнэнд илүү нийцэх болов уу.
##хууль

Сэтгэл санааг шаналган зовоох эрүү шүүлт ингэж явагддаг!

Шүүх нь улс төрийн хэрэгтнүүдийг хорихын тулд өмгөөлөгчийн шүүхэд итгэх итгэлийг худалдаж, хууран мэхэлсэн. Улайран ялласан шүүгч маань өөрөө авлигын хэрэгт шалгагдан түүгээр барьцаалагдсан болох нь хожим илэрхий болж байна. Би үхэхээр чи үх.

Таныг бол тэнгэр татаад авчихна, бид хоёрыг бол загас хөөп!

Зэрэг нэмэхийн өмнөхөн дээр “Таныг бол тэнгэр татаад авчихна, бид 2-ыг бол загас хөөп” гэдэг шиг “Ардын нам бол тэнгэр татаад авчихна, Ардчилсан нам бол шорон хөөп!!!” болж байна уу? Алийн болгон ноёны бөх, харц бөх гэж алаг үзэж байхав дээ, тийм үү?

Монголын шүүх чонын зуултаас мултарч барын аманд орлоо!

Орчин цагийн Монголын шүүх байгууллага нь “Ерөнхийлөгчийн шүүх”, “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шүүх”, “УИХ-ын буюу эрх баригч намын шүүх” гэсэн үе шаттайгаар хувьсаж байна. Үе үеийн шүүхийг эрхшээгч нар нь өөрсдийн сүр хүчийг мэдрүүлэх зорилгоор шүүгчдийг “бөөнөөр нь цовдолж” үзүүлэхээ хэзээ ч мартаж байгаагүй.
##хууль

ДЭЭЛЭЭ СОЛЬСОН 37

Өнөөдөр “Онцгой бүрэн эрхт комисс” дээлээ сольж, зүсээ хувилган “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл” гэдэг нэрээр эргэн амилав. Харин шинэ цагийн хэлмэгдсэн улс төрчид нь гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татаж эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхжүүлэх үйлсэд зүтгэсэн, их гурвалын эгдүү зэвүүг хүргэж улс төрийн зөрүү нүүдэл хийсэн зэрэг нийтлэг ялтай.
##хэлмэгдүүлэлт

ЕРӨНХИЙ САЙД НАРЫН ЭМГЭНЭЛТ ТАВИЛАН

Өнгөрсөн зуунд хэлмэгдсэн Ерөнхий сайд нарын эмгэнэлт тавилан энэ зуунд давтагдлаа. Хорьдугаар зуунд цаазаар авахуулсан бол хорин нэгдүгээр зуунд шоронд ордгоороо л ялгаатай байна. Эдүгээ хэрэгт холбогдсон Ерөнхий сайд нарын хөрөг нь Төрийн ордонд заларч, бие нь шоронд данслагдаж байгаа нь эрүүл, хэвийн үзэгдэл мөн үү?
##хууль