Баяраа

@Bayaraa
22
нийтлэл
1,251,856
уншигдсан
775
сэтгэгдэл

Сонгууль 2021: №3 У.Хүрэлсүхийн “шүдний өвчин” цагаан сонголт болжээ.

Цагаан сонголт бол Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн иргэний түгээмэл эрх юм. Товчхондоо бол муу удирдагчийг ардчилсан сонгуулийн зарчмаар солих, түүнээс салах улс төрийн вакцин гэж ойлгож болно.
##сонгууль

Сонгууль 2021: №2 Сонгуулийн дүр зураг

Огцорсон Ерөнхий сайдын магтууг дуулаагүй одоогийн сайдууд үлдсэнгүй бололтой. Иргэнтэйгээ төр нь өрсөлддөг ийм “ардчилсан сонгууль” энэ бөмбөрцөг дээр байгаа бил үү? Гэхдээ эрх чөлөөнд дуртай нүүдэлчдийн эгдүүцлийг нэг хүргэвэл харин ч нэг дагуулаад хөмөрч орхидог гэмтэй...
##сонгууль

Сонгууль 2021: №1 Сонгуулийн төөрөгдлүүд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 ээлжит сонгуультай холбогдуулан сонгогчдын боловсролд дусал нэмэр болох, хуулийн мэдээлэл өгөх зорилгоор нам бус хөндлөнгийн байр суурь, итгэл үнэмшилдээ үндэслэн цувралаар товч нийтлэл бэлтгэн хүргүүлж байна.
##сонгууль

ХЭЛМЭГДСЭН ХҮН ХЭЛЭЭ ХАЗДАГГҮЙ!

Тэр дундаа Дубайн төлөвлөгөөг илэрхий дэмжиж байсан Шадар сайд У.Хүрэлсүхэд бүр илүү хамаатай. Итгэхгүй бол цаадхаасаа асуугаад үзээрэй, 6 жилийн өмнө Дубайн төлөвлөгөөг магтаж явсанаа мартах загасны ой санамжтай туйлбаргүй нэгэн биш бол үнэнээ хэлэх байх.
##хууль

Х.Баттулга, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар хам хэрэгтэн гэж харагдаад байна!

Ерөнхийлөгч маань ҮАБЗ бүх асуудлыг хэлэлцэж зөвлөмж гаргах эрхтэй гэсэн байр суурьтай энэ дүрдээ бүрэн орчихсон, бүр сурчихсан тул ээлжит авираа гаргав уу гэж харагдлаа. Харин өмнөх хурлуудад У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар хуулиар тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын бүрэн эрхэд халдаж болохгүй, тухайлбал шүүхийн хараат бус байдалд нөлөөлөх нь гэмт хэрэг гэж хэлэх зүрх байсан уу гэдэг нь туйлын эргэлзээтэй.

Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг цуцлана гэв үү?

Тэгэхээр Дубайн төлөвлөгөөг цуцлана гэж мэдэгдэх нь мэдлэггүйгээ гайхуулж байгаа хэрэг юм. Нөгөөтэйгүүр иргэддээ муу төслөөс салж байгаа мэт өнгөн дээрээ дүр үзүүлсэн улс төржилт давхар яваад байна. Оросын большевикууд Цагаан хааныхаа төмөр замаар зорчихгүй гэж хуулж нэг үзээд, буцаагаад барьж нэг үзсэн үзэл сурталжсан хөгтэй түүхийг санагдуулаад байгаа юм.
##хууль