Я.Баяраа

@Bayaraa.Ya
41
нийтлэл
548,513
уншигдсан
195
сэтгэгдэл

2021 оноос үлдэх номууд: УРАН ЗОХИОЛЫН БУС НОМ

Монголд үнэндээ уран зохиолын гэхээсээ уран зохиолын бус ном идэвхтэй, эрэлхийлэлтэй хөгжиж байна. Намтар, дуртгалаа бичин үлдээх соёл энэ үеийн сэхэээтнүүдийн дунд хүчтэй түгж, үүнийг нь ч хэвлэлийн газрууд бодлогоор дэмжиж байна. Үүний үр дүнд эдүгээгийн нийгмийг бүтээсэн, бүтээлцэж буй хүмүүсийн үйл хэрэг оюун санааны өв болон үлдсээр байна.
#үлдэх ном #баримтат уран зохиол

2021 оноос үлдэх номууд: ЯРУУ НАЙРАГ

Залуу нас. Цэл залуу нас. 2021 оны монголын яруу найргийн өнгийг ийм л үгээр тодорхойлж болохоор байлаа. Эдүгээ 20 гаруйхан настай залуусын хоёр дахь, эсвэл гурав дахь шүлгийн түүвэр ахмад, тулхтай уран бүтээлчдийн чихэн дээр хонх жингэнүүлж, уншигчиддаа өөрсдийгаа тунхаглаж чадлаа. Яруу найраг залуу насны урлаг гэдэг. Тайзны наадмуудыг дагасан хуурмаг хөөсрөлийг эс тооцвол монголын яруу найраг өнөөдөр залуу байна.
#яруу найраг #үлдэх ном

2021 оноос үлдэх номууд: ХҮҮРНЭЛ БОЛОН ЖҮЖГИЙН ЗОХИОЛ

Үндэсний хүүрнэл зохиол 10 гаруйжилийн унтаа байдлаасаа сэрж, сэргэсэн оныг бид үдэж байна. 1990-ээд онд уран зохиолд орж ирсэн нэгэн үеийн зохиолчид хүүрнэлийн хувьд нэгэн шинэ мөчлөг рүү алхан орсон нь үүний шалтгаан болов. Сэтгэлгээ, хийсвэрлэл, гүн ухааны хувьд шинэлэг даацтай, басхүү олон төрөл зүйлийг хамарч чадсан нь олзуурхууштай. Эрэлхийллээсээ илэрхийллийн үед дэвшсэн энэ бүтээлүүд уншигчиддаа гологдох болсон утга зохиолын ертөнцийн хамгийн чухал мэдээ байв.
#хүүрнэл зохиол #жүжгийн зохиол #үлдэх ном

"Болорцомчид"-ыг аврах боломж байна уу?

"Болор цом" шүлгийн наадам энэ өдөр зохиогдож буйг тохиолдуулан 2017 онд Үндэстний ТОЙМ сэтгүүлд 2017 онд нийтлүүлсэн нийтлэлээ хуваалцаж байна.
#шүлэг #яруу найраг #болор цом #шүлэг унших #тайзны шүлэг

САЙН ДУР, САЙН ДҮР

"Үндэстний ТОЙМ" сэтгүүл жил бүр монголын нөлөө бүхий 20 сэтгүүлчийн саналаар "Оны онцлох 10 хүн"-ийг тодруулдаг. Энэ жагсаалтанд 2020 онд Ч.Ганжавхлан нэрлэгдэж байв. Тухайн үед "Үндэстний ТОЙМ" сэтгүүлд түүний тухай бичсэнээ хүргэж байна.

Урлаг Монголд хөгжихгүйн төлөө...

Улсын циркийг бүрмөсөн тонож дууссаныг тохиолдуулан ахин нийтлэв.
#цирк #оюуны баялаг #менежментийн хувьчлал