Тамирчин хүн, хүний дурыг хөдөлгөж билетээ зарж орлогоор нь амьдрах ёстой. Олон хүний дурыг хөдөлгөж буй тамирчинд билетээс гадна, ивээн тэтгэгчид мөнгө төлнө. Зөрүүлээд өөрсдийн өнгө төрх, зар сурталчилгаа болгоно.
#нийгэм
#нийтлэл
Харьцуулалт хийх гол хүчин зүйл нь эхлээд яаж харьцуулахаа гаргах. Харьцуулж болох олон хүчин зүйлс байгаа ч, миний хувьд спортын энгийн зарчим ялагч гэдэг өнцөг дээр голчлон төвлөрсөн юм.
Италийн алдарт хөлбөмбөгчин Андреа Пирлогийн “Би сэтгэдэг учраас тоглодог” номыг спортын сэтгүүлч, орчуулагч Г.Баярсайхан эх хэлнээ хөрвүүлэн спорт сонирхогчиддоо өргөн барьж байна. Өмнө нь уншигч та бүхэнд өмнөх үгийг хүргэж байсан бол энэ удаа сонирхолтой хэсгээс түүвэрлэн 18-р бүлгийг толилуулье.
#чөлөөт цаг
#нийтлэл
Өнөөдөр монголын сагс тэс өөр түвшинд хөгжжээ. Үзэгчид нь хүртэл багталцахаа болив. Одоо сайн мэнэжмэнт бодлоготой явбал азидаа дээгүүр орох боломж харагдаж байна. Хятад, Япон, Өмнөд Солонгосын гаргах гэж үйлээ үздэг жижиг тоглогчийн байрлалд Ш.Энхийн-Од маань гараад ирлээ.
Товчоор бол тэмцээнд түрүүлсний дараах нэр хүнд нь шагнал урамшуулал өндөр байгаа ч, тэмцээний зохион байгуулалтын систем хоцрогдсон, шүүлт асуудалтай, засаглал тогтворгүй, допингийн асуудал ихтэй. Нэгдсэн зохион байгуулалт, шагнал өндөр учраас бөхчүүд тэр шагналыг авахын тулд допинг хэрэглэж байгаа юм.